Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс даана, хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө хариуцна"

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Цахилгааны хэрэглээнд хязгаар тогтоож, зөрүүг иргэн, ААН хариуцах тухай журмыг Засгийн газраас танилцуулж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=429350354926080

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Цахилгаан, дулаан, усных хэрэглээг төрөөс даах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбоотой журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Уг журмаар хэрэглэгч, цахилгаан дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өгсөн.

Хөнгөлөлтийн хугацаанд хэрэглэгчийн хүлээх үүргийг танилцуулъя. Өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс даана, хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө хариуцна.

Төрөөс цахилгаан, дулааны төлбөрийг хариуцахтай холбоотойгоор хэрэглээний өсөлт огцом нэмэгдэж байна. Энэ өсөлтийг бид урьдчилж тооцоолж байсан. Гэхдээ бидний тооцоолсноос өндөр байна. Ялангуяа оргил ачааллын үе буюу 17-21 цагт давж гарч байгаа учраас энэ цагуудад ААН-үүд хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах, айл өрхүүд энэ цагт цахилгаан эрчим хүчээр дулаанаа шийдэхгүй байх үүргийг хэрэглэгчдэд хариуцуулж байна. 

Мөн стандартын шаардлага, галын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглахыг энэ журмаар үүрэг болгож байгаа. 
Төрөөс цахилгаан, дулааны төлбөрийг даахтай холбоотой шийдвэр гарснаас хойш эрчим хүчний зохиомол хэрэглээ нэлээд гарч байна. Ашигладаггүй талбай, байраа цахилгаанаар халааж байна. Халаалтын зориулалттай ашиглаж байгаа цахилгааны тоног төхөөрөмж, утас стандартын бус байна. Энэ нь хэрэглээг нэмэгдүүлдэг. Тийм учраас үүнийг хориглох, хязгаарлах зорилгоор энэ журмыг хэрэгжүүлнэ" гэв.