Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 1-нээс 2021 оны долдугаар сар 1-н хүртэл айл өрх, зарим ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг ТӨР ХАРИУЦНА

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. 

Хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/2lpWtu02py/

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Бид хүндхэн цаг үеийн хамтдаа туулж байна. Цар тахал гарснаас хойш хүн төрөлхтөн Дэлхийн II дайнаас хойш хамгийн хүнд үетэй тулгараад байна. Дэлхийн эдийн засагт 12 их наяд ам.долларын алдагдал учирсан гэсэн судалгаа байна. Цаашид үргэлжилбэл дэлхий нийт 28 их наяд ам.долларыг гаргах шаардлага үүсээд байна. 

Манай улсын хувьд эхний есөн сарын байдлаар ДНБ-ий үйлдвэрлэл 7.3 хувиар буурсан байна. Бид ААН-үүдийн бизнесийг хэвийн байдалд оруулах, ажлын байрыг хадгалж үлдэх чиглэлийг барьж байгаа. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас зарим нэг шийдвэр гаргалаа. Үүнд: 

Коронавируст халдварын үед эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэж байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1-.н хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчид хуулийн этгээд, уул уурхайн олборлолт, боловсруулах чиглэлийн ААН, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч зэрэг есөн байгууллагаас бусад ААН-үүдийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хамгамж, хогны төлбөрийг тэглэж байна.  

Мөн бүх айл өрхүүдийн ус, цахилгаан, хогны мөнгийг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл тэглэж байна. Дулааны мөнгийг 100 хүртэл м/кв байртай айл өрхүүд тэглүүлнэ. Харин 100 м/кв-аас дээш бол үлдсэн м/кв-ын төлбөрөө өөрсдөө төлнө. 

Үүнд шаардлагатай 650 орчим тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлнэ.

Түүнчлэн шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж байна. Шахмал түлшний хөнгөлөлтөд шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцна.