Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

800 мянган га талбайг тусгай хамгаалалтад авжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: БОАЖЯ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн, 940 мянган га талбайг тусгай хамгаалалтад авах зорилтыг дэвшүүлсэн.

Энэ хүрээнд газар нутгийг шинээр тусгай хамгаалалтад авах ажлуудыг шат дараатай зохион байгуулан өнөөдрийн байдлаар зорилтот талбайн 86 хувийг буюу 808 мянган га газрыг тусгай хамгаалалтад аваад байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дэлгэрэх уулыг тусгай хамгаалалтад авсан бол Хужиртын-Идэрийн голыг аравдугаар сард орон нутгийн тусгай хамгаалалтад авжээ.

Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Долооны хоолой, Эдрэнгийн нуруу, Цагаан дэрсний нуруу, Хүрэн цав, Хонгорын нуруу, Цагаан-уул хайрхан, Шир булагт, Зармангийн хооолой, Хараат хайрхан Цогт сумын нутаг Гичгиний нуруу, Баянтооройн бүрд, Баянхонгор аймгийн Баянцагааны нуруу зэрэг газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.