ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгаан, дулаан, усны төлбөрөөс ямар байгууллагууд чөлөөлөгдөх вэ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл зарим аж ахуйн нэгж, айл өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэж байгааг Засгийн газраас мэдэгдлээ. 

Уг хөнгөлөлтөд хамрагдахгүй есөн төрлийн байгууллага байгаа аж. Мөн 100 хүртэл м/кв орон сууцтай айл өрхийн дулааны төлбөрийг дээр дурдсан хугацаанд хөнгөлнө. Харин 100 м/кв-аас илүү хэмжээтэй орон сууцтай айл өрхүүд үлдсэн м/кв-ын төлбөрөө өөрсдөө хариуцах юм байна.  

Дараах есөн салбар төлбөрөөс ЧӨЛӨӨЛӨГДӨХГҮЙ: 

  • Төсөвт байгууллага
  • Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд
  • Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр
  • Банк, банк бус санхүүгийн байгууллага
  • Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч 
  • Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  • Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  • Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  • Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр.