Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Дотоодын халдварыг дарж авах болоогүй. Хамгийн сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 14 хоног ажигладаг"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Өмнөд хөрш коронавируст халдварын эх үүсвэрт судалгаа хийхээр ДЭМБ-ын төлөөлөгчийг урьсан. Энэ судалгааг хийх нь вакцин болон эмчилгээнд ач холбогдолтой юу?

-Дэлхий дахинаа коронавирусийн эх үүсвэрийг олж илрүүлэх нь хамгийн чухал ач холбогдолтой. Халдварын эх үүсвэр, дамжсан зам болон гинжин хэлхээг олсноор халдварт өвчний тархалтыг таслан зогсооход маш чухал.

Халдварын эх уурхай, дамжсан замыг нь л олж чадвал халдварын ямар ч голомтыг цомхотгон дардаг учиртай. Хамгийн гол эх уурхайг олж тогтоовол гинжин хэлхээг тасалж, тархалтыг бууруулах онцгой ач холбогдолтой. Тэгж чадвал дэлхий дахинд гарсан энэ аюулыг багасгана.

- Арванхоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот болон хоёр аймагт бүх нийтийн бэлэн байдлыг сунгаж, бусад орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. Энэ хугацаа дуусахад ямар үр дүн гарна гэж тооцоолж байгаа вэ?

-Бид халдвар авсан хүмүүсийн хавьтлуудыг илрүүлж тусгаарлаж байна. Энэ өвчний эсрэг төр засаг, ард иргэд гээд бүх нийтээрээ л хамтран тэмцэж байна. Гэхдээ дарж авах болоогүй. Хамгийн сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 14 хоног ажигладаг. Үлдсэн хоногуудад шинэ голомт үүсэхгүй бол хавьтлуудыг илрүүлж, цааш тандаж судлах ажил их бий.

14 хоногийн нууц үеийн хугацааны дараа хяналтын 14 хоног байх ёстой. Энэ хугацаанд бид шинээр хавьтал гарч ирэхээс болгоомжлох асуудлууд бий. Тиймээс үлдсэн хугацаанд шинэ халдвар гарах эсэх, илэрсэн халдварын нөхцөл байдал ямар байх зэргийг харж байж дараагийн асуудлуудыг шийдэх болно.

Бид цаг үедээ тохирсон, цар тахлын үеийн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөлтийнхөө дагуу энэ ажлыг зохион байгуулж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/759560294639026

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.