Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар "Өнгөрсөн хоногийн хугацаанд Улаанбаатарт таван тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 75 боллоо. Энэ хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 953 тээврийн хэрэгсэл гарсныг ариутгал халдваргүйтгэл хийлээ. Засгийн газрын шийдвэрээр УОК-оос Улаанбаатарт байгаа иргэдийг орон нутаг руу явуулах, орон нутагт байгаа иргэдийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэх чиглэлээр ажил зохион байгуулагдаж байна.
12 дугаар сарын 1-нээс иргэдийг явуулах тул нийслэлийн хэмжээнд шинжилгээ авах 20 цэгийг шинээр байгуулсан. Өнөөдөр 09:00 цагаас шинжилгээний цэгүүд ажиллаж эхэллээ. Иргэд шинжилгээ өгөхөөр хэт олноор ирж байгаа нь ажиглагдаж байна. Ялангуяа шинжилгээ өгөх цаг аваагүй, маргаашийн цаг авсан хүмүүс ирж бөөгнөрөл үүсгэж байна. Цагдаагийн байгууллагаас үүнд хяналт тавьж ажиллаж байна. Шинжилгээ авах ажил 10 өдөр үргэлжилнэ. ЭМЯ-наас 280 ажилтан 20 цэг дээр хяналт тавих, сорьц шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна" гэв.
Нийслэлийн эрүүл мэндийн газар: Нийслэлээс орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэдийг "Ковид-19" халдварын шинжилгээнд хамруулах 20 цэгийг төвийн зургаан дүүрэгт байгуулж, 1800-0119 дугаараас заавал цаг товлож өгсөн.
Мөн цаг авсан иргэдийн гар утсанд тодорхой дугаараас хэзээ, хаана, хэдэн цагт шинжилгээнд хамрагдах ёстой талаарх мэдээлэл нь мессежээр очсон байгаа.
Эдгээр 20 цэгт зөвхөн орон нутаг руу явах иргэд л шинжилгээнд хамрагдах юм байна.
ЖУРАМ:
Иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 1-10-ны хооронд багтаан нутаг буцаана.
ВИДЕО: 2020.11.29 /НОК-ын Шуурхай штабын мэдээлэл/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!