ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны баг халдварын нөхцөл байдалд урьдчилсан байдлаар тооцоо хийж, халдвар тээгч нэг хүн хэчнээн хүнд халдвар тараах эрсдэлтэй байгааг тодорхойлжээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэг хүн 2.5-3 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна. Хоёр хүнтэй ойрын хавьтал бол тэдгээрийн хавьтал 26-117 хүнд халдвар тараах эрсдэлтэй. Тийм учраас хөл хорионы арга хэмжээг эрт авснаар халдварын тохиолдлын тоог цөөрүүлж чадсан гэж үзэж байгаа.
Олон улсын жишгийг харвал хөл хорионы дэглэм халдварын тархалтыг 55 хувь хүртэл бууруулдаг гэх статистик байна. Манай улсад халдварын тархалтыг 60-70 хувь бууруулсан байна. Тиймээс иргэддээ амны хаалтаа зүүх, гадуур явахгүй, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад онцгой анхаарахыг зөвлөе. Хөл хорионы дэглэмтэй өдрүүдэд олон гэр бүл нэгнийдээ цуглаж, тоглож наадах явдал гаргахгүй байхыг ард иргэдээсээ хүсье.
Төмөр зам дагуух аймаг, суурин газруудын төмөр замд ажилладаг иргэд коронавируст халдварын шинжилгээ өгч, өөрийнхөө биед ажиглалт тандалт хийхийг зөвлөж байна" гэлээ.
ВИДЕО: /2020.11.19 11:00 цагийн байдлаар/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!