Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Хөл хориог ирэх сарыг дуустал сунгавал 432,600 хүн ажилгүй болно

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад КОВИД-19 өвчин дотоодод бүртгэгдэж, бүх нийтийн хөл хорионд шилжээд буй энэ үе ААН, бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байгаа билээ.

Тиймээс МҮХАҮТ 3,530 ААН, бизнес эрхлэгчдээс нөхцөл байдлын судалгааг авч, өнөөдөр олон нийтэд танилцуулаад байна.

Судалгааны хүрээнд хатуу хөл хорионы бизнест үзүүлж буй нөлөө буюу ажиллагчдын цалинд орсон өөрчлөлтийг авч үзвэл дараах хариултыг ААН, бизнес эрхлэгчид өгсөн байна. Тодруулбал,  

  • Цалиндаа өөрчлөлт оруулаагүй буюу цалинг 100% олгож байна - 28%
  • Сул зогсолтоор цалинжуулах буюу цалинг 60% олгож байна - 31%
  • Цалин олгохгүй байгаа - 41% гэж хариулжээ.

Өөрөөр хэлбэл хувиараа бизнес эрхлэгчдийн 74% нь цалин олгохгүй байгаа бол 14% нь цалингаа 100 хувь олгож байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин судалгааг танилцуулах үеэрээ онцолсон юм.

Мөн судалгаанд оролцсон ААН, бизнес эрхлэгчдээс хатуу дэглэмийн хөл хориог цаашид сунгавал ямар нөхцөл байдалд орох талаар нь асуусан аж. Гэтэл арваннэгдүгээр сарын 12-ноос хойш 7,645 ажлын байр цөөлсөн, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл буюу нэг сар дахиад сунгавал 432,600 ажлын байр цөөлнө. Хэрэв 2021 оны гуравдугаар сарын 1-н хүртэл гурван сараар сунгавал 505,060 ажлын байр цөөлнө гэж хариулжээ.

 
Эх сурвалж: МҮХАҮТ

Хөл хориотой үед бизнест үүсээд буй хүндрэлийг төрлөөр нь харуулбал:

  1. Ажлын байраа хадгалах, цалин тавих - 24%
  2. Зээлийн эргэн төлөлт - 21%
  3. Төр, засгаас гаргаж буй шийдвэрийн ойлгомжгүй, уялдаа холбоогүй байдал - 17%
  4. Түрээсийн төлбөр - 16%
  5. Гадаад түншийн гэрээний үүрэг биелүүлэхгүй байх, гэрээ цуцлагдах - 7%
  6. Зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны зөвшөөрөл авах процесс - 6%
  7. Түүхий эдийн олдоц - 6%
  8. Хамгаалалтын хувцас, хэрэглэл - 2%

Өөрөөр хэлбэл, хувиараа бизнес эрхлэгчдийн 67% нь зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа бол 61% нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй байна.

 
Эх сурвалж: МҮХАҮТ
 
Эх сурвалж: МҮХАҮТ

2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын 183 тоот тогтоолд тусгасан арга хэмжээний дэмжлэг болсон байдал:

1

Банк, ББСБ, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацаанд өөрчлөлт оруулах

50%

2

Хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, савлалт, хүргэлт, түгээлт, борлуулалтын үйлчилгээг хэвийн явуулахад чиглэсэн арга хэмжээ

29%

3

Хилийн боомтуудыг халдвар, хамгааллын онцгой дэглэм, горимд бүрэн хүчин чадлаар ажиллуулах

24%

4

Аж ахуйн нэгжийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах зорилгоор бэлэн байдал зарласан хугацаанд хүлээн авах бүх төрлийн сонгон шалгаруулалтын хугацааг сунгах

15%

5

Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд идэвхжүүлэх

14%

6

Татвар төлөгчийн улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн авлага, бусад илүү төлөлтийг татварын өрөнд суутгах

12%

7

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дотоодын барааг худалдан авах

11%

8

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ нийлүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний төлбөрийг түргэн шуурхай барагдуулж ажиллах

11%

9

Импортын оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх

9%