Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД: Сансар, од эрхсийн ордны виртуал аялал

ikon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

"Гэрээсээ музейд" төслийн хүрээнд уншигч танд ээлжит виртуал аяллаа "Сансар, од эрхсийн ордон"-оос хүргэж байна. Тус ордныг сансар судлал, одон орны шинжлэх ухааныг нийт иргэд, ялангуяа хүүхэд залуучуудад таниулан мэдүүлэх, орчлон ертөнц, од гаригийн талаар мэдлэгтэй болгох шинжлэх ухаанч хүмүүжлээр хүмүүжүүлэх, шинжлэх ухааныг нийгэмд сурталчлах зорилгоор 2014 онд үүсгэн байгуулсан юм.

 

Тайлбар: Гэрэл зургийг Б.Ирээдүй

Сансар, од эрхсийн ордон нь Сансар, Од эрхэс, Нар сар кино танхим гэсэн 3 танхимтай.

Бид энэ удаагийн нийтлэлээрээ тус төвийн сансар, гариг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн тухай түүхэн үзүүлэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, сансрын нисэгчийн хувцас хэрэглэл, сансрын хөлгүүдийн загвар гэх мэт үзүүлэнг багтаасан "Сансар" танхимыг онцолж байна. 

 

 

Хэрэв та гар утаснаасаа үзэж байгаа бол ЭНД дараарай.

 

Та Сансар, од эрхсийн ордны талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

Хаяг (what3words): ///дэнлүү.гавшгай.агуулах

Цагийн хуваарь:

  • Даваа - Бямба 10:00-16:00
  • Ням гарагт амарна

Тасалбарын үнэ: 3000 төгрөг


"Гэрээсээ Музейд" төслийн тухай мэдээллийг ЭНД дарж сонирхох боломжтой.

Та "Гэрээсээ Музейд" төслийн фэйсбүүк пэйжид ЭНД дарж нэгдэж, инстаграм хаягийг дагах бол ЭНД дарна уу.

 

Таныг хүндэтгэсэн, "Гэрээсээ музейд" төслийн хамт олон