Жилийн 18.8%-ийн хүүтэй “Бичил 5.0” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг нээж цан цохилоо
Тэнгэр Капитал ҮЦК ХХК болон “Бичил Эй Би Эс Тав ТЗК” ХХК-ийн хөрөнгө оруулагчдад санал болгож буй, автомашины зээлийн багцаар баталгаажсан “Бичил 5.0” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ийн анхдагч зах зээлийн арилжааг нээж цан цохих /2026.10.29/ ёслол боллоо.
Тус үнэт цаас нь нийт 20 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, жилийн 18.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай бөгөөд нэгжийн үнэ 100,000 төгрөг бөгөөд хүүгийн төлбөрийг улирал тутам олгож, үндсэн төлбөрийг 12, 18, 24 дэх саруудад хуваан төлөх нөхцөлтэй юм.
БАНКНЫ ХАДГАЛАМЖИЙН ДУНДЖААС ☝ 6.4 НЭГЖ ХУВИАР ӨНДӨР
Тус үнэт цаасны хүүгийн түвшин нь арилжааны банкнуудын 24 сарын төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү болох 12.4 хувиас 6.4 нэгж хувиар өндөр ба мөн үеийн инфляцитай харьцуулахад хөрөнгө оруулагчид 5.8 хувийн бодит өгөөж хүртэх боломжтой.
ТАТВАР 5%
- Хөрөнгө оруулагчийн хүүгийн орлогоос 5 хувийн татвар авдаг тул “Бичил 5.0” ХБҮЦ-ны жилийн 18.8 хувийн хүү нь татварын дараах өгөөж нь хаалттай бондын 19.8 хувийн хүүтэй дүйцнэ.
ЗАХИАЛГА ӨГӨХ-ЭНД ДАР
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТУРШЛАГА
“Бичил 5.0” ХБҮЦ-ийн анхны үүрэг гүйцэтгүүлэгчээр “Бичил Глобус Финанс” ББСБ ХХК ажиллаж байна.
Тус компани нь 2022 оноос хойш Монголын хөрөнгийн зах зээлд нийт 70 тэрбум төгрөгийн ХБҮЦ гаргасан бөгөөд үүнээс 63 тэрбум төгрөгийн үнэт цаасыг хугацаанд нь бүрэн эргүүлэн төлсөн туршлагатай.
2026 оны эхний хагас жилийн байдлаар тус компанийн нийт хөрөнгө 168.9 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө 70.3 тэрбум төгрөгт хүрч, тайлант хугацаанд 10.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
ӨГӨӨЖӨӨС 🤝 ӨГӨӨЖ ХҮРТЭХ БОЛОМЖ
“Бичил 5.0” ХБҮЦ нь жилийн 18.8%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай бөгөөд хүүгийн төлбөрийг улирал тутамд, үндсэн төлбөрийг 12, 18, 24 дэх саруудад хуваан төлөх нөхцөлтэй юм.
Тиймээс жишээ нь та 10 сая төгрөгөөр Бичил 5.0 ХБҮЦ авч, хүү болон үндсэн төлөлтөөр дахин хөрөнгө оруулбал:
- Анхны хөрөнгө оруулалт: 10,000,000₮
- 24 сарын дараа: 14.18 сая₮ буюу өгөөжөөс дахин өгөөж хүртэх боломжтой.
ЗАХИАЛГА ӨГӨХ-ЭНД ДАР
ХӨРВӨХ БОЛОМЖ
- Хоёрдогч зах зээлээр хугацаанаас өмнө худалдах боломжтой. Мөн эзэмшсэн хугацаанд ногдох хүүгийн орлогыг авахаараа давуу талтай.
“БИЧИЛ 5.0” ХБҮЦ - БАРЬЦАА ХӨРӨНГӨ ☝ 3.67 ДАХИН ИХ
“Бичил 5.0” ХБҮЦ нь 100% хэвийн ангилал бүхий автомашины фидуцийн гэрээтэй зээлийн багцаар баталгаажсан бөгөөд уг багцыг тусгай зориулалтын компанид шилжүүлж, зээлийн эргэн төлөлтөөс бүрдэх мөнгөн урсгалаар үнэт цаас эзэмшигчдийн үндсэн төлбөр болон хүүг төлөх юм.
Тус ХБҮЦ-ны барьцаа хөрөнгийн нийт үнэлгээ нь 73.4 тэрбум төгрөг байгаа нь нийт татан төвлөрүүлэх дүнгээс ойролцоогоор 3.67 дахин их үзүүлэлт юм.
Захиалга өгөх:
Бондын шинжээчид:
Тус үнэт цаасны андеррайтераар зах зээлд тэргүүлэгч Тэнгэр Капитал ҮЦК ХХК, зээлийн шинжилгээ гаргагчаар Си Пи Ти Эй Аудит ХХК, хуулийн фирмээр Өмгөөллийн Дашням Партнерс ХХК, хөрөнгө итгэмжлэн удирдагчаар Юү Эй Эф Ассет Менежмент ХХК ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
