Оюутолгойн гүний уурхайд газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж 15 ажилтан бэртжээ
Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгойн гүний уурхайд осол гарчээ. Компанийн зүгээс ослын талаар дараах мэдээллийг гаргасан байна.
МЭДЭЭЛЭЛ:
Өнөөдөр ойролцоогоор 18:00 цагийн үед чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, үүнээс үүдэн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдлээ.
Уурхайн ослын удирдлага, уурхайн аврах багууд шуурхай арга хэмжээ авч, тухайн үед гүний уурхайд ажиллаж байсан бүх ажилтныг бүртгэж, эрүүл мэндийн байдлыг нягталсан.
Хүний амь нас эрстээгүй, чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөж бэртэл авсан. Тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж, оношилгоо хийгдэж байна. Нөхцөл байдлын үнэлгээ үргэлжилж байгаа бөгөөд илүү тодорхой мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

