ДАКАР 2026: Африк тивд анх удаа болох залуучуудын олимпод манай улсаас 10 тамирчин өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Залуучуудын дөрөв дэх удаагийн олимпын наадам энэ жил Сенегал Улсын Дакар хотноо аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-ныг дуустал үргэлжлэх юм.

15-аас 17 насныхан өрсөлддөг онцлогтой залуучуудын олимпод 205 улсын 2,654 тамирчин, 25 спортын төрөлд 153 багц медалийн төлөө хүч үзнэ.

Манай улсаас 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд, элсний бөхийн охидын -65 кг, боксын охидын -48 кг, жүдо хөвгүүдийн 55 кг, усанд сэлэлт, дугуйн төрлөөр манай тамирчид өрсөлдөнө.

Залуучуудын олимпын нээлтийн ёслол энэ Бямба гарагт болох юм. Монгол Улсын багийн тугчаар жүдогийн хөвгүүдийн 55 кг-д өрсөлдөх Т.Төгсхүслэн сонгогдсон билээ.

Энэ удаагийн олимпод спорт авиралт, буудлага, каратэ зэрэг 10 спортын төрөл үзүүлэх төрлөөр нэмэгдэж байгаа юм. Үндсэн төрлийг бодвол үзүүлэх төрөлд ямар нэгэн медаль олгохгүй аж.