Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД: Монголын Театрын музейн виртуал аялал

ikon.mn
2020 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

"Гэрээсээ Музейд" төслийн хүрээнд бэлтгэж буй цуврал нийтлэлийн ээлжит дугаарыг хүргэж байна. Энэ удаад уншигч танд танилцуулах музей бол Монголын Театрын музей юм. Монголын театрын музей нь 1991 оны гуравдугаар сарын 27-нд буюу Олон улсын театрын өдрөөр нээгдсэн түүхтэй. Тус музей нь Монгол Улсын шинэ үеийн театрын урлагийн үүсэл хөгжлийг харуулсан уран сайхны мэргэжлийн музей юм. Уг музей 10 мянга гаруй үзмэртэй бөгөөд 25 орчим хувийг нь үндсэн таван танхимаараа дэглэн, үзэгч олны хүртээл болгодог.

Бидний одоо танилцуулах танхим бол “Кино танхим” юм. Та энэхүү танхимд зочилсноор 1940-өөд оноос эхлэлтэй анхны баримтат болон уран сайхны киноны тухай, тухайн цагт хэрэглэж байсан аппарат хэрэгсэл, хувцас, ардын уламжлалт хөгжмийн зэмсэг гэх мэт сонирхолтой, нандин үзмэрүүдийг үзэж болно. 

Энэ ташрамд дуулгахад “Монгол хүү”-гээс эхлэлтэй Монголын кино урлаг үүсэж, хөгжсөний 85 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд бидний дээрх танхимыг сонгосон шалтгаан ч үүнтэй нягт холбогдох юм.

Ингээд үндэсний өв соёлоо дээдлэгч эрхэм танд Монголын театрын музейн “Кино танхим”-ын виртуал аяллыг хүргэж байна.

Та дараах 360 бичлэгийг "Аравт" , "Чингисийн хүүхдүүд" зэрэг уран бүтээлийн найруулагч Д.Золбаярын тайлбартайгаар хүлээж авч үзнэ үү. Тэрбээр монгол ахуй, зан заншил, өв соёл, монгол дархлаа, үнэт зүйлээ чиг шугам болгож уран бүтээлээ туурвидаг кино найруулагч юм.

 

 

 

 

Хэрвээ та гар утсаар үзэж байгаа бол ЭНД дарж, YouTube апп-аас үзээрэй.

 

Монголын Театрын музейн веб хуудсаар ЭНД дарж зочлоорой.

Хаяг (what3words): ///үйлдэл.сүрлэг.хотжилт

Цагийн хуваарь:

  • Өвөл: Даваа - Баасан 10:00-18:00
  • Бямба-Ням 11:00-17:00
  • Зун : Даваа - Бямба 09:00 - 18:00

Тасалбарын үнэ:

  • Том хүн 2000 төг
  • Оюутан 1000 төг
  • Хүүхэд үнэгүй

Уг төслийн хүрээнд Монголын Театрын музей, Улаанбаатар хотын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ШУА-ын ООГСТ-ийн харьяа Сансар, од эрхсийн ордны онцлох танхим, үзвэрүүдийн талаарх цогц мэдээллийг цувралаар уншигчдадаа хүргэх юм. Төслийн тухай мэдээлийг ЭНД дарж сонирхох боломжтой. Та "Гэрээсээ Музейд" төслийн фэйсбүүк пэйжид ЭНД дарж нэгдэж, инстаграм хаягийг дагах бол ЭНД дарна уу.

 

Таныг хүндэтгэсэн, "Гэрээсээ Музейд" төслийн хамт олон