Өнөөдрөөс эхлэн Монополын эсрэг газраар ахлуулсан хянан шалгах ажлын хэсэг ШТС-уудад зохицуулалт хийхээр болжээ

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахууны шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар хянан шалгах ажлын хэсгийг нэмж байгуулсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир мэдээлсэн.

Тодруулбал Монополын эсрэг газраар ахлуулсан НЗДТГ-ын байцаагч, АҮЭБЯ-ны байцаагчид, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний газрын байцаагчид, Ашигт малтмал, газрын тосны газрын ажилтнууд нийлсэн хяналт шалгалт буюу зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх нэг ажлын хэсгийг нэмж гаргасан байна. 

Энэхүү ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн өнөөдрөөс Шатахуун Түгээх Станцуудад зохицуулалт хийхээр болжээ. 

Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа хэлэхдээ "Өнөөдрийн шуурхай штабын хуралдаанаар хяналтын ажлын хэсгийг байгуулж, ирэх өдрүүдэд ажиллахаар зохион байгууллаа.

Хяналтын ажил үндсэндээ хоёр чиглэлээр явагддаг.

  1. Хянан шалгах
  2. Зөвлөн туслах 

Энэ удаагийн ажлын хэсгийн үүрэг нь зөвлөн туслах чиглэлд анхаарч, төр болон хувийн хэвшил, бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллахаар ярилцсан.

Иргэд сошиал хүрээнд мэдээлэл авахаас илүүтэйгээр Benzin.mn-ээс мэдээллээ авах шаардлага нөхцөл үүсэж байгаа. Энэхүү мэдээллийг үнэн зөв тодорхой байлгахад бидний ажил нэмэр болно хэмээн бодож байгаа.

Хэрэг зөрчлийг илрүүлэн зөрчлийн хэрэг болон холбогдох асуудлыг шийдвэрлэх шатанд явж байна" гэлээ.