СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим залилангаас сэргийлж сэжигтэй линк дээр дарахгүй, хувийн мэдээллээ өгөхгүй байхыг анхаарна уу
🚨СЭРЭМЖЛҮҮЛЭГ!⚠️
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “судалгаа бөглөөд урамшуулал аваарай”, “бэлэн мөнгө хожлоо” гэх агуулгатай хуурамч пост, сурталчилгаа тархаж, иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар авах оролдлого нэмэгдэж байна.
Иймд сэжигтэй линк дээр дарахгүй байх, хэрэв дарсан тохиолдолд Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн нууц код зэрэг мэдээллээ өгөхгүй байхыг анхааруулж байна. Мөн вэбсайтын линкийг албан ёсны эх сурвалжтай тулган нягтлахыг зөвлөж байна.🔐
Сонор сэрэмжтэй байж, өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ цахим залилангаас хамгаалаарай.🛡️
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

