МББСБХ санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах олон улсын стандартын анхны танилцуулга сургалтыг зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Smart Campaign Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах олон улсын стандартыг 2009 оноос хойш дэмжин ажиллаж ирсэн бөгөөд 2024 оноос уг стандартыг Монгол Улсад албан ёсоор салбарын хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороо болон Олон улсын байгууллага, гишүүдтэйгээ олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна.

Энэхүү стандартыг нийт 72 орны 223 банк бус санхүүгийн байгууллага, 59 банк, 25 ТББ, 21 хоршоо, 9 финтек нийт 337 санхүүгийн байгууллага өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй бөгөөд дараах зарчмуудыг агуулж байна. Үүнд:

  • Хариуцлагатай санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах;
  • Ил тод байх, чөлөөт сонголт олгох, гомдлыг шуурхай шийдвэрлэх, мэргэжлийн ёс зүйтэй байх;
  • Хэрэглэгчийн санхүүгийн чадамж, төлбөрийн чадварт нийцүүлэх;
  • Зээлийн бодит өртөг, үйлчилгээний нөхцөл, эрсдэлийн талаар ойлгомжтой, үнэн зөв мэдээлэх;
  • Хувийн мэдээллийн нууцлалыг хангах;
зураг
 

Холбоо энэхүү ажлын хүрээнд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг ил тод хүргэх, хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах, өрийн дарамтын эрсдэлийг бууруулах, гомдол саналыг шударга шийдвэрлэх зарчмуудаас бүрддэг “Банк бус санхүүгийн байгууллагын дагаж мөрдөх ёс зүйн дүрэм”-ийг боловсруулж гишүүн банк бус санхүүгийн байгууллагуудаа дагаж мөрдөхийг уриалан ажиллаж байна.

Түүнчлэн, Холбооноос тус стандартын олон улсын сургалтад одоогийн байдлаар нийт 24 албан хаагчийг хамруулан, сургагч багш нарыг бэлтгэж салбарын боловсон хүчин болон санхүүгийн хэрэглэгчдийг чадавхжуулах хөтөлбөрийг боловсруулж байгаа бөгөөд өнөөдөр тус олон улсын стандартын анхны танилцуулга сургалтыг зохион байгууллаа.

зураг
 

Энэхүү сургалтад ББСБ-уудын нийт 70 гаруй удирдлага, төлөөллүүд оролцож стандартын талаар шинэ мэдлэг, мэдээлэл авлаа.  

"Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах олон улсын стандарт”-ыг Монгол Улсад нэвтрүүлснээр зээлийн бодит өртөг, шимтгэл ил тод болж, төлбөрийн чадамжид нийцсэн үйлчилгээг хүргэх, иргэд өрийн дарамтад орохоос хамгаалагдах мөн санал гомдлоо шуурхай шийдвэрлүүлэх, урт хугацаандаа хариуцлагатай, тогтвортой санхүүжилтийн тогтолцоо бүрдэх юм.

зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.