Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД: Улаанбаатар хотын музейн виртуал аялал

ikon.mn
2020 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

"Гэрээсээ Музейд" төслийн хүрээнд бэлтгэж буй цуврал нийтлэлийн эхний дугаарыг хүргэж байна. Бид энэ удаад хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотын түүхийг тод, томруунаар дэлгэн харуулдаг "Улаанбаатар хотын музей"-г онцоллоо. 

Эх орны маань нэрийн хуудас, нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийг нийслэлийн иргэд, зочид гийчдэд таниулах зорилгоор тус музейн анхны суурь 1956 онд “Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэн” нэртэйгээр байгуулагджээ.

Гэрэл зургийг: Б.Ирээдүй

Улаанбаатар хотын музей нь Улаанбаатар хотын түүхэн хөгжлийн үечлэлээр нь Нүүдлийн Өргөө, Их хүрээний үе /1639-1778 он/, Их хүрээ хот /1778-1911 он/, Нийслэл хүрээний үе /1911-1924 он/, Улаанбаатар хотын үе /1924-1990 он/, /1990 оноос хойш/ хэмээн хуваан үзэж, үзүүлэнгийн гурван танхимаар үзмэрээ дэлгэн үзүүлдэг.

Музейн сан хөмрөг 3,300 гаруй үзмэртэйгээс үзүүлэнгийн танхимд нийт үзмэрийн гуравны нэг нь тавигдаж үзэгчдийн хүртээл болж байна.

Ингээд эрхэм үзэгч таныг Улаанбаатар хотын виртуал аялалд урьж байна. 

 


Хэрэв та гар утаснаасаа үзэж байгаа бол ЭНД дараарай. 

 

Та тус музейн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой. 

Хаяг (what3words): ///соёлжих.сугалах.уярах

Цагийн хуваарь:

  • Даваа - Баасан 09:00-18:00
  • Бямба, Ням гарагт амарна.

Зарим тохиолдолд тогтсон хугацаанд үзэсгэлэн гарч буй үед Бямба, Ням гарагт 10.00 – 17.00 цагийн хооронд ажиллана.

Тасалбарын үнэ:

  • Хүүхэд үнэгүй
  • Оюутан 1,000 төгрөг
  • Том хүн 1,500 төгрөг

Жич: Гадаад, дотоодын иргэдийн музей үзэх төлбөр адил байна.

"Гэрээсээ Музейд" төслийн хүрээнд Монголын Театрын музей, Улаанбаатар хотын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ШУА-ын ООГСТ-ийн харьяа Сансар, од эрхсийн ордны онцлох танхим, үзвэрүүдийн талаарх цогц мэдээллийг цувралаар уншигчдадаа хүргэх юм. Төслийн тухай мэдээлийг ЭНД дарж сонирхох боломжтой.

Та "Гэрээсээ Музейд" төслийн фэйсбүүк пэйжид ЭНД дарж нэгдэж, инстаграм хаягийг дагах бол ЭНД дарна уу. 

 

"Гэрээсээ музейд" төслийн хамт олон