З.Ганзориг: Шүүхээс гарсан хугацаанд Хаан банк, Юнител компанид ажиллаж байсан
11:37 2026/10/29
УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын дээд шүүгчид нэр дэвшигчтэй танилцаж дууслаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчийг УИХ-д танилцуулсан талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд албан ёсны бичгээр мэдэгдэх юм байна.
Нэр дэвшигчтэй танилцах үеэр УИХ-ын гишүүд түүний намтар дээрх хувийн байгууллагад ажилласан учир шалтгааны талаар тодруулав.
Үүний хариуд нэр дэвшигч З.Ганзориг "2012 онд Шүүхийн тухай багц хуулийг шинэчлэн батлахад шүүгчийн туслахыг шүүгч болгохгүй зарчим хэрэглэж байсан. Миний зорилго бол хуульчаар сурсных шүүгч болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Энэ боломжийг олохын тулд шүүхээс гарсан.
Шүүгч гэдэг мэргэжил гэдэг зөвхөн техник ажлаас илүүтэй хууль хэрэглэх чадвар эзэмшсэн байхыг шаарддаг. Хуулийн этгээд буюу компанийн хуульчаар ажилласнаар энэ чадварыг олж боломжтой гэдэг үнэлэмжээр шүүхээс гарсан. 2014 онд шалгалт өгч шүүгч болсон.
Энэ хугацаанд Хаан банк, Юнител гэсэн хоёр хуулийн этгээдэд ажиллаж байсан. Одоо бол энэ компаниудад ажиллаж байгаа хүмүүстэй харилцаа холбоо байхгүй. Ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье" гэлээ.
10:26 2026/10/29
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдааны эхэнд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс танилцуулж байна.
Нэр дэвшигч З.Ганзоригийн намтар:
- 1985 онд Булган аймгийн Булган суманд төрсөн,
- 2003-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж,
- 2016-2018 онд тус сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
- 2007-2008 онд Булган аймгийн шүүхийн тамгын хэлтэст шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажилласан.
- 2009-2010 онд Нийслэлийн захиргааны шүүхийн тамгын хэлтэст шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,
- 2010 оноос Юнител компанийн захиргаа удирдлагын газарт гэрээний мэргэжилтэн,
- 2010-2014 онд Хаан банкны хуулийн хэлтэст хуулийн зөвлөхөөр ажилласан.
- 2014-2023 онд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,
- 2023 оноос Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа аж.
ШУУД ҮЗЭХ:
11:37 2026/10/29
УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын дээд шүүгчид нэр дэвшигчтэй танилцаж дууслаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчийг УИХ-д танилцуулсан талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд албан ёсны бичгээр мэдэгдэх юм байна.
Нэр дэвшигчтэй танилцах үеэр УИХ-ын гишүүд түүний намтар дээрх хувийн байгууллагад ажилласан учир шалтгааны талаар тодруулав.
Үүний хариуд нэр дэвшигч З.Ганзориг "2012 онд Шүүхийн тухай багц хуулийг шинэчлэн батлахад шүүгчийн туслахыг шүүгч болгохгүй зарчим хэрэглэж байсан. Миний зорилго бол хуульчаар сурсных шүүгч болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Энэ боломжийг олохын тулд шүүхээс гарсан.
Шүүгч гэдэг мэргэжил гэдэг зөвхөн техник ажлаас илүүтэй хууль хэрэглэх чадвар эзэмшсэн байхыг шаарддаг. Хуулийн этгээд буюу компанийн хуульчаар ажилласнаар энэ чадварыг олж боломжтой гэдэг үнэлэмжээр шүүхээс гарсан. 2014 онд шалгалт өгч шүүгч болсон.
Энэ хугацаанд Хаан банк, Юнител гэсэн хоёр хуулийн этгээдэд ажиллаж байсан. Одоо бол энэ компаниудад ажиллаж байгаа хүмүүстэй харилцаа холбоо байхгүй. Ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
