ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ 2,797 нэр төрлийн бүтээгдэхүүнээ манай улсад 33%-ийн татварын хөнгөлөлттэйгөөр нийлүүлнэ

Р.Оюун, iKon.mn
2020 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн хүн амын 40 орчим хувь буюу 2.9 тэрбум хэрэглэгч бүхий зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр Монгол Улсад олгоод буй.

Тэгвэл энэхүү хэлэлцээрийн хүрээнд БНСУ Монгол Улсад 2,797 нэр төрлийн бүтээгдэхүүнд тавих татвараа дунджаар 33.4% бууруулах боломжтой болж байгааг тус улсын Сангийн сайд мэдэгдэв. 

Монгол Улс өнгөрсөн хугацаанд БНСУ-тай хийсэн худалдаанаас өндөр алдагдал хүлээж ирсэн буюу экспортоосоо хэд дахин нугарсан бүтээгдэхүүнийг худалдаж авсаар ирсэн. 

График. БНСУ-тай хийж буй Монгол Улсын худалдаа (2015-2016 ба 2017-2020 оны эхний 9 сар) сая ам.доллароор

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

2020 оны эхний есөн сард хийсэн худалдааг үзвэл манай улс 

  • БНСУ-д гянт болдын хүдэр, молибдены хүдрийн баяжмал, чулуун болон битумжсан нүүрс, үхэр, адууны боловсруулсан шир, мал амьтны самнаагүй хялгас, шевро болон ноолууран бүтээгдэхүүн экспортолсон бол
  • Тус улсаас төрөл бүрийн загас, өтгөрүүлсэн сүү, жимс, цай, цагаан будаа, шар айраг, тамхи гэгчлэн 150 төрлийн бараа бүтээгдэхүүн импортолжээ

БНСУ бол Монгол Улсын худалдааны тав дахь том түнш. Тус улсын эдийн засаг манай улсаас 1,000 илүү дахин том, ДНБ-ээрээ дэлхийд 11 дүгээрт бичигддэг. Нэг хүнд ногдох ДНБ 31,000 ам.доллар ба нийт худалдааны эргэлт нь 1.0 их наяд гаруй ам.доллароор хэмжигддэг том зах зээл юм.

АPTA нь 1975 онд байгуулагдсан бөгөөд БНСУ-аас гадна БНХАУ, Лаос, Бангладеш, Шри-Ланка, Энэтхэг улсуудыг эгнээндээ нэгтгэсэн.

Монгол Улс нь зөвхөн Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн байдаг. Харин АПТА-д элсэн орсноор манай улс дээрх орнуудад хүнсний ногоо, жимс жимсгэнэ, эрдэс бүтээгдэхүүн, мод, химийн зэрэг 366 нэр төрлийн бараагаа татварын хөнгөлөлттэйгөөр нийлүүлэх боложмтой болж байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.248.90] 2020/11/2
Манайхан жимс жимсгэнэ Солонгост экспортлоод байж дээ.
0 | 0 Хариулах
Зочин [174.192.84.206] 2020/10/30
Jagsaaltiig ni harchih yumsan
1 | 0 Хариулах
Зочин [192.82.76.63] 2020/10/30
т1 тээд байгаарай солонгос экспорт дээр татвар байхгүй харин нь ч урамшуулал байдаг
1 | 1 Хариулах
Зочин [178.165.131.161] 2020/11/1
Үйлдвэрлэгч орон зах зээлээ хамгаалдаг юм мал минь
1 | 0 Хариулах
Зочин [147.251.181.81] 2020/10/30
mongoliig APTAd elssend bayrtai bn
6 | 0 Хариулах
JuicySlut [122.201.24.146] 2020/10/30
Гоо сайхны бараа хямдрахнээ охидоо
3 | 1 Хариулах
Зочин [202.179.2.18] 2020/10/31
loool chi bitgii huts
0 | 0 Хариулах
Зочин [178.165.131.161] 2020/11/1
үзэл бодолд хүндэтгэлтэй хандана уу.
0 | 0 Хариулах
MONGOL HUN [202.131.247.58] 2020/10/30
Ashgui dee e-martyn unench hereglegch umsan
3 | 0 Хариулах
Зочин [66.181.187.87] 2020/10/30
manai buteegdehuun solongos ruu garah yumu
4 | 0 Хариулах
Зочин [66.181.176.131] 2020/10/31
Үгүй ээ, гардаг жаахан юм нь гардагаараа гарч байгаа ч эргээд манайх худалдаж авч байгаа юм нь хэд дахин илүү их байдаг. Бидний өдөр тутамдаа их хэмжээгээр хэрэглэж байгаа солонгосоос орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд илүү хямдаар бидний гар дээр ирэх боломжтой болж байна гэсэн үг.
0 | 0 Хариулах
Зочин [178.165.131.161] 2020/11/1
Эхлээд монголчууд олон улсын стандартад нийцсан юм хийгээд сурах хэрэгтэй. Тэр мундаг гээд гайхуулаад байдаг Соёмбо архи нь шартуулдаг гээд олон улсын стандартыг хангаагүй шүү дээ.
0 | 0 Хариулах
Үйлдвэрлэгч [202.126.90.96] 2020/10/30
APTA-д элссэний дараа, Хятад, Солонгос ба Энэтхэг рүү Монголын ямар бүтээгдхүүн экспортлоход ямар хэмжээний татварыг төлөхөөр болсон бэ?
2 | 0 Хариулах
Зочин [202.21.113.238] 2020/10/30
Жагсаалтаа нээлтэй болгооч. Худлаа попроод
1 | 0 Хариулах