2020/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.46₮
B30
УЛААНБААТАР
-18°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-26°
B30
УЛААНБААТАР
-18°
|
-26°
00:00
S31
-21°
01:00
S31
-21°
02:00
S31
-22°
03:00
S31
-22°
04:00
S31
-22°
05:00
S31
-22°
06:00
S31
-23°
07:00
S31
-23°
08:00
S31
-23°
09:00
S32
-23°
10:00
S32
-21°
11:00
S32
-19°

"Гуравдагч улсаас Монгол руу ирэх, явахад хориг тавьсныг цуцлуулах талаар БНСУ-тай ярилцаж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хуралд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг оролцож мэдээлэл өглөө.

"Өнөөдрийн байдлаар 26,192 иргэнээ гадаад улсаас татан аваад байна"

Тэрбээр “Өнөөдөр буюу аравдугаар сарын 28-ны байдлаар гадаад улсаас 26,192 иргэн эх орондоо иржээ.

Тодруулбал бид агаарын замаар 91 улсаас 19,611 иргэнийг татан авсан бол авто замаар 6,581 иргэнийг хил нэвтрүүлээд байна.

Өнөөдөр орой ирэх Токио-Улаанбаатарын нислэгээр 200 орчим иргэн эх орондоо ирэх юм. Токиогийн өнөөдрийн нислэг нь хилийн хязгаарлалт тогтоосноос хойш үйлдэж байгаа тусгай үүргийн 100 дахь нислэг гэдгээрээ онцлогтой.

Ирэх арваннэгдүгээр сард нийт 10 удаагийн нислэг үйлдэж иргэдээ татаж авна.

Солонгос улсад оршин суугаа манай иргэдийн тоо өндөр байдагтай холбоотойгоор Сөүл рүү нийт зургаан удаагийн нислэгийг үйлдэхээр болсон. Харин Токио хот руу хоёр удаагийн нислэг үйлдэгдэнэ. Энэ нислэгийн үндсэн зорилго нь Япон улс руу зорчих визээ авсан иргэдийг хүргэх зорилготой юм.

Уг нислэгээр Япон улсад байгаа болон тус улсаас дамжин эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг авчрах боломжтой. Европын чиглэлд арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Франкфурт руу нислэг үйлдэнэ. Уг нислэгээр Европын улс орнуудад байгаа иргэд эх орондоо ирэх боломжтой.

Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр мөн Казахстан улс руу нэг нислэг үйлдэж, Казахстанд байгаа цөөн тооны иргэд байгааг авчрах юм” гэлээ. Мөн Турк улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд бий. Тэдгээр хүмүүсийг арваннэгдүгээр сардаа багтаан татаж авах боломжийг судалж байна.

Түүнээс гадна 2020 оны зургаадугаар сарын 2-ноос хойш БНСУ-ын Хууль зүйн яам гуравдагч улсаас Монгол Улс руу үйлдэгдэж байгаа болон Монгол Улсаас эхлэлтэй гуравдагч улс руу зорчих иргэдэд транзит хориг тавьсан байгаа. Энэ асуудлыг бид БНСУ-ын талтай ярилцаж цуцлуулах асуудлыг тавьж байна. Уг яриа хэлэлцээний талаар олон нийтэд эргэн мэдээлэл өгөх болно" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/839111056855202

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x