Засгийн газрын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолын дагуу нийслэлийн төрийн захиргааны удирдлагын бүтцийг тогтоож хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай байхаар тогтоосон байдаг.
Энэ дагуу Хотын шинэ дарга Д.Сумъяабазарын хоёр орлогчоор Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг нарыг томилохыг нийслэлийн МАН-ын хорооны хурлаар дэмжжээ.
Нэр дэвшигчдийг өнөөдөр 16:00 цагаас болох НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж эцсийн томилгоог хийх мэдээлэл байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд:
30.1.2.аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх
32.7.Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ хэмээн заажээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр 2020 онд сонгогдсон.
1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 73 дугаар сургууль, МУИС-ийн ХҮДС-ийг Эдийн засагч, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгсжээ.
АЖЛЫН ТУРШЛАГА:
АЖЛЫН ТУРШЛАГА:
Хотын дарга С.Амарсайханы Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан НИТХ-ын дарга болсон бол Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон юм.
Харин шинээр томилогдсон Засаг дарга Д.Сумъяабазар багаа бүрдүүлж эхэллээ.