НИТХ-ын Тэргүүлэгчээр Ж.Алдаржавхлан, Б.Пүрэвдагва, Д.Энхтуяа нарын 11 хүн сонгогдлоо
НИТХ-ын анхдугаар хуралдааны үеэр төлөөлөгчдийн 93.33 хувийн саналаар ИТХ 11 Тэргүүлэгчтэй байхаар сонголоо.
Нийслэлийн ИТХ-ын 11 Тэргүүлэгч:
- Ж.Батбаясгалан
- Р.Дагва
- Ж.Алдаржавхлан
- Б.Пүрэвдагва
- С.Даваасүрэн
- М.Халиунбат
- Б.Мөнхбат
- Н.Баярчимэг
- Д.Энхтуяа
- Д.Бадарсан
- Д.Гантулга нарыг сонголоо.
Өнөөдрийн хуралдаанаар Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томилох санал хураалтыг ил явуулж, төлөөлөгчдийн 84.44 хувь нь дэмжсэн юм.
Түүнчлэн төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай, Хурлын даргыг сонгох тухай, Тэргүүлэгчдийн тоог тогтоож, бүрэлдэхүүнийг сонгож батлах тухай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
