Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

УОК-оос хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг он дуустал сунгах шийдвэр гаргажээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: УОК-ын хэвлэлийн алба

УОК-ын ээлжит хурал өнөөдөр болж байна.

Тус комиссоос агаарын болон авто тээврийн, төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргажээ.

Мөн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг он дуустал сунгахаар болсон байна.

УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталгаажуулж, эцсийн шийдвэрийг гаргана.

Засгийн газрын ээлжит хуралдаан Лхагва гарагт болно.

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдварт цар тахлын улмаас манай улс хилийн боомтуудаа 2020 оны хоёрдугаар сараас эхлэн хааж, гадны зорчигчдыг нэвтрүүлэхгүй байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдээс коронавирусийн халдварын 339 тохиолдол илэрч, 27 нь эмчлэгдэж байгаа юм.