Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Амжилттай брэндийг хэрхэн бүтээх вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Брэнд бүтээнэ гэдэг шатар тоглохтой ижил. Эхний гараанаас эцсийн нүүдэл хүртэлх бүхий л алхам чухал учир хором бүрийг алдалгүй анзаарч, анхаарлаа төвлөрүүлэхийг энэ тоглоом шаарддаг. Брэнд ч мөн адил. Бүх шийдвэрүүд дараагийн үйлдлийг тодорхойлж, хоорондоо уялдан нэгэн цогцыг бүрдүүлдэг. 

Бид энэ удаад брэндингээ маш оновчтойгоор хийж, дотоодын зах зээлдээ танигдан, өөрийн гэсэн үнэнч хэрэглэгчидтэй болж, цаашид дэлхийн зах зээл рүү зорилгоо хандуулаад буй "Michel&Amazonka" брэндээр жишээлэн амжилттай брэнд бүтээхэд юу голчлон нөлөөлдгийг онцлохоор зорилоо. Монголын хувцас загварын зах зээлд давтагдашгүй өнгө төрхөө тунхагласан, "Galleria Ulaanbaatar" дахь тансаг дэлгүүртээ нүүж ороод жил орчим болж буй тус хамт олон бол брэндийн үнэ цэнээ тогтмол өсгөж буй амжилттай жишээ мөн билээ. 

1. ЯЛГАРЛЫГ БҮТЭЭ     

Ялгарал таныг бусад өрсөлдөгчдөөс нэг алхам түрүүлж алхан, илүү амжилттай зах зээлд байршихад тань туслах учиртай. Таны ялгарал юу ч байж болно. Нэр, үнэ, чанар, худалдан авагчид гээд ялгарлыг үүсгэх олон хүчин зүйл бий. Түүнийгээ бизнесээ эхлүүлэхдээ л тодорхой болгож, улмаар тэдгээр дээр үндэслэн маркетинг, идэвхжүүлэлтийн ажлаа төлөвлөх нь илүү үр дүнтэй.

"Michel&Amazonka" брэндийн хувьд давтагдашгүй содон загварын шийдлүүдээс гадна сурталчилгааны ажлууд, нүүр царай сонголт, борлуулалтын стратегиараа салбарын олон компаниас ялгарч чадаж байна. Үндэсний өв уламжлал, хэв маяг бүхий европ загварын хувцаснуудын орон зай олон улсын зах зээлд бий хэмээн олон мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрсөн юм.

 

2. ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧДИЙГ ҮҮСГЭ

Үнэнч хэрэглэгчид бол брэндийн амжилттай өсөх гол хөшүүрэг. Тэд таны өмнөөс бизнесийг тань сурталчилж, элч төлөөлөгч тань болохоос гадна орлогын гол эх үүсвэр болох учиртай. Итгэлээ нэгэнт өгсөн хэрэглэгчид таны бизнест хамгийн шударга үнэлгээг өгч, тогтмол эргэх холбоогоороо чанарыг тань хадгалах суурь болсоор байдаг. Гэхдээ хэдий тасралтгүй үйл ажиллагаа явуулан, үнэнч хэрэглэгчдийн арми үүсгэх чухал ч шинэ хэрэглэгчдээр хүрээгээ тэлэхийг орхигдуулж болохгүй нь мэдээж. "Michel&Amazonka" ноолуурын тэргүүн брэндүүдтэй зэрэгцэн шинэ байрандаа суурьшсанаас хойш энэ тал дээр нэлээд ахиц дэвшил гарч байгаа талаар тус брэндийн менежер Б.Мөнхбаяр ярьсан юм.

Үнэнч хэрэглэгчийн тал дээр "Michel&Amazonka" бусад өрсөлдөгчөөсөө хол тасарчээ. Тэд лояал хэрэглэгчдээ загварын шоундаа урьж, зөвхөн тэдэнд зориулсан загварыг санал болгон, шинэ коллекцоо бусдаас түрүүлж танилцуулан мөн гишүүнчлэлийн карт олгох зэргээр эргэх холбоо үүсгэсэн нь анхаарал татав. 

 

3. ЖИШИГ ТОГТОО

Нийгэм мөнхийн хөдөлгөөнд, бүх зүйл тасралтгүй хувьсан өөрчлөгдсөөр байдаг. Зах зээлд ч, хэрэглэгчдэд энэ дүрэм ижил тэгш үйлчилнэ. Жишиг тогтоон энэ дундаас ялгарч, үнэ цэнээ алдалгүй авч явж, нийгэмд эергээр нөлөөлөх нь чухал. Брэнд бүтээлч үйл ажиллагаа, үр дүнтэй шийдвэр гаргалтуудаараа жишиг тогтоож, шинэ боломж, шинэ гарцуудыг үүсгэдэг билээ.

"Michel&Amazonka" бизнесийн шийдвэр бүрээрээ салбартаа шинэ жишиг тогтоохыг эрмэлздэг гэнэ. Тэр нь шинэ нүүр царай гаргаж ирэх, маркетинг сурталчилгаагаа шинэлэг, урьд байгаагүй хэлбэрээр хийхээс эхэлнэ. Үнэхээр ч тэдний брэндинг "Говь", "Гоёо" зэрэг үндэсний томоохон брэндүүдтэй зэрэгцэн салбартаа жишиг болж, салбарын бусад тоглогчдын илүү сайн ажиллах хөшүүрэг болдог нь нууц биш.

 

4. САЙН БАЙРШИЛ СОНГО

Байршил өөрөө үнэ цэнийг дагуулдаг. Хотын төвд эсвэл бизнесийн гол цэгт үйл ажиллагаа явуулах нь түнш, харилцагчид, хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлж, брэндийн ялгарлыг улам тодруулна. 

Байршлаа зөв сонгоно гэдэг үнэ цэнийн баталгаа, тав тухтай орчны, өсөлтийн үндэс болдог учир ялангуяа брэнд дэлгүүрүүдийн хувьд нэн чухал юм.

"Michel&Amazonka"-ийн хувьд Улаанбаатар хотын хамгийн таатай байршилд үйл ажиллагаа явуулдаг "Galleria Ulaanbaatar"-д салбараа нээгээд нэг жилийг үдэж буй. Өмнө нь орон сууцын нэгдүгээр давхарт, дангаараа ажилладаг байсан учир хүмүүс зөвхөн зорьж очихоос өөр аргагүй, хүссэн үйлчилгээгээ үзүүлэхээргүй давчуу байсныг Б.Мөнхбаяр бидэнд ярьсан юм. Харин сүүлд бүтээгдэхүүнийхээ тансаг зэрэглэлд дүйсэн, хэрэглэгчдэд ойр, тохилог, гол нь зориулалтын байранд ижил зэрэглэлийн брэндүүдтэй зэрэгцсэн дэлгүүртэй болсноор бизнест нь эергээр нөлөөлжээ. Ийнхүү хүссэнээрээ бүтээгдэхүүнээ өрж байрлуулж, орчноо тохижуулах, шинэ хэрэглэгчдийг татах, түүнчлэн хуучин хэрэглэгчдэдээ илүү үнэ цэнтэй, нандин үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон байна. Хэдий онлайн борлуулалт тогтмол өсөж байгаа ч биеэрээ дэлгүүрт ирж, гараараа мэдэрч, өмсөж үзэж авах дуртай монгол хэрэглэгчдийн дадал, зан үйл ерөөс өөрчлөгдөөгүй хэмээн онцолж байлаа. Оновчтой байршил жуулчдыг татдагийг мөн мартаж болохгүй.

 

Дэлхийн болон дотоодын тэргүүлэгч брэндүүдтэй энэ зэрэгцэн бизнесээ эрхлэх боломжийг танд санал болгож байна. Түрээсийн төлбөрийн эхний 3 сард 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх богино хугацааны урамшуулал зарлаад буй Galleria Ulaanbaatar-ийнхан шинээр ашиглалтад орж буй өргөтгөлийн хэсэгтээ гоо сайхны салон болон эрэгтэй, эмэгтэй хувцасны брэнд дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтойг онцолж байв. Та 99059624 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Мэдээний дэлгэрэнгүй: https://unread.today/c/successful-branding-ma

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.