2020/10/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,851.99₮
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-10°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-13°
05:00
S20
-4°
06:00
S29
-5°
07:00
S29
-5°
08:00
S30
-6°
09:00
S30
-6°
10:00
S32
-4°
11:00
S32
-3°
12:00
S32
-2°
13:00
S30
-2°
14:00
S30
15:00
S30
16:00
S30
-1°

Украины цэргийн нисэх онгоцны ослоор амиа алдсан хүний тоо 26 хүрлээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг

Баасан гарагийн орой Украины зүүн хязгаарын Харьков хотын орчимд тус улсын зэвсэгт хүчний Антонов АН-26 ачаа тээврийн нисэх онгоц сургуулилалтын нислэгийн үеэр осолдсон юм.

Онгоцонд цэргийн сургуулийн 20 сонсогч, долоон офицер явснаас хоёр хүн амьд гарсан ч Бямба гарагт нэг нь нас барснаар нийт эндэгдлийн тоо 26 хүрсэн байна.

“Украин улс 26 хүүгээ алдлаа. Харамсал гашуудлаа илэрхийлэх үг олдохгүй байна” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский фэйсбүүк хуудсандаа бичжээ.

 

Тэрбээр Бямба гарагийг Украйн даяар гашуудлын өдөр болгон зарласан юм.

Нисэх онгоц газардах үеэрээ галд автсан байна. Зеленский өчигдөр амьд үлдсэн цорын ганц хүн болох 20 настай сонсогчийг эмнэлэгт эргэж очсон юм.

Онгоцонд явсан Харьковын Агаарын Хүчний Үндэсний Их Сургуулийн 20 сонсогчийн нас 19-22 байжээ.

Зеленский ослын шалтгааныг мөрдөн шалгах хороог байгуулж, яаралтай дүгнэлт гаргах үүрэг өгсөн байна. Онгоцны дугуй газарт хүрснээс хойш долоон минутын дараа хөдөлгүүрт гэмтэл гарсан тухай нисгэгч холбоогоор мэдэгдсэн гэнэ.

Газардах үеэр онгоцны нэг далавч газарт шүргэснээс гал гарсан байх өндөр магадлалтайг Украины батлан хамгаалахын сайд мэдээлжээ.

Хар хайрцагны мэдээллийг шинжилсний дараа ослын талаар бүрэн дүгнэлт гарах гэнэ.

Осолдсон АН-26 онгоц 1977 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд дахин гурван жил ямар нэг том засваргүй ажиллах баталгаатай байсныг батлан хамгаалахын сайд Андрей Таран мэдэгджээ.

Эх бие нь 24 метр урт, далавчаа оролцуулаад 29 метр өргөн хэмжээтэй Антонов Ан-26 нь Зөвлөлтийн үед Украинд зохион бүтээсэн нисэх онгоц юм. Сүүлийн жилүүдэд Украинд хэд хэдэн цэргийн нисэх онгоц сургуулилалтын үеэр осолдсон нь хуучирч, муудсан техниктэй холбоотой гэгдэж байна.

 

Эх сурвалж: AFP

 

x