ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2022 оны долдугаар сарын 1-н гэхэд дуусгана"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЗТХЯ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд есдүгээр сарын 23-нд Өмнөговь аймагт, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Тус төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 километр үргэлжлэх бөгөөд хоёр өртөө, зургаан зөрлөгтэй баригдах юм.

Уг төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй гэдгээрээ онцлогтой юм. Уулзваргүй замын гагнуур нь Монголд өмнө нь хийгдэж байгаагүй. Нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, 8 малын гарцтайгаар баригдаж байгааг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэлж байлаа.

Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгч "Бодь интернэшнл" ХХК ажиллаж байна. Одоогоор тус чиглэлийн төмөр замын төсөлд 321 инженер техникийн ажилтан, 1,037 ажилтан, 500 гаруй машин техниктэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Төслийн хүрээнд 208 километр төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч, эвдрэл гэмтлийн ажил 100 хувь зассан аж. Дугуй хоолойн ажил, дөрвөлжин хоолойн ажил болон мал амьтны гарцын ажил бүрэн дууссан байна.

Харин гүүрийн ажил 45 хувь, нийтдээ доод бүтцийн ажил 97.8 хувьтай бол дээд бүтцийн ажил 40 хувь буюу 85 километр төмөр замын үеийг угсарчээ. Барилгын ажлыг 2022 оны долдугаар сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг мөн хэллээ.

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд “Монголчууд анх удаа бие даан төмөр замаа барьж байна. Коронавируст халдварын цар тахлын халдвар манай улсад төдийгүй дэлхий дахинд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа ч бидэнд өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглах таатай нөхцөл бий болгож байна.

Монгол инженерүүдийн ур ухаан, чадвар ямар ч төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхэд асуудалгүй болсныг харуулж байна. Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг улам төгөлдөржүүлэх, менежментийн зөв, оновчтой бодлогыг гаргахад Улсын Их Хурал, Засгийн газар болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана” хэмээн онцоллоо.

 
Гэрэл зургийн эх сурвалж: ЗТХЯ

 Уг төмөр зам баригдаж, ашиглалтад орсноор жилд 30 сая тонн хүртэлх нүүрс экспортлох боломжтой болж, тээвэрлэлтийг даган Тавантолгой бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолт 2-3 дахин нэмэгдэх нөхцөл бүрдэх аж.

Мөн 2,000 ажлын байр шинээр бий болж, одоогийн экспортын нүүрс тээврийн тонн тутам дахь 32 ам.долларын зардал дөрөв дахин буурна. Нүүрс тээврийн зам дахь автотээврийн осол, зөрчил буурч, иргэдийн амь нас, аюулгүй байдал хангагдана. 

Малын бэлчээр сүйтгэх байдал, тоосжилт, дуу чимээ, хөрс агаарын бохирдол үндсэндээ арилах юм. Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлж, эхний 25 жилд нэг тэрбум ам.долларыг төвлөрүүлж, улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэх юм.

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.118.85] 2022/6/9
2 голтой вагон залгаастай замын сул талыг гэмтээж илүү харуулдаг
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.247] 2022/5/18
Уулзваргүй зам орчин үеийн зам юм
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.18] 2021/8/25
2 голтой вагон уулзвартай зам хоёрын аль нь хоцрогдсон нь юм бэ
0 | 0 Хариулах
1 [66.181.161.41] 2020/9/27
xezee tonig n 32 $ zoodog boltciin
0 | 0 Хариулах
Guai [202.126.89.7] 2020/9/27
Mcs ooriin mongoor bariad ulsad shiljyylekh bsan zamiig 10 jil gatsaaj 100 terbum dollariin ulsad orokh orlogiig bkhgyi bolgoj bgaad, odoo Toriin mongoor Bodiin Bayasgalangaar bariulj bgaa ni yamar uchir bnaa?esvel ene Bayasgalan ni Tank achij boldoggyi tomor zamiin tekhnologitoi yum uu? Khairan bolomj, khairan mongo? 2 jiliin daraa China ni nyyrs avakhgyidee!avsan vh 10$ oor l guilguulj avna!
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.94] 2020/9/27
Estoi gaihaltai udirdagchidtai shvv bid chini...
1 | 0 Хариулах
Сониуч сонжооч [64.119.20.1] 2020/9/27
Хятадын элчингийн саяханы ярилцлагад " хятад улс монголын эрх ашгийг л бодож нүүрс авдаг " гэж илэрхийлсэн байхыг харвал төмөр зам 2022 онд баригдаад дуусахад ашиглагдахгүй болох үр өгөөж нь 12 жилийн саатуулалтын төлөөс болон татвар төлөөгчдийн мөнгө хулганы хөеө болохнээ янз нь?
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.19] 2020/9/27
Төмрийг коксжсон нүүрсээр л хайлуулдаг юм. Төмрийн хэрэгцээ жил ирэх тусам хурдацтай өсөж байна.
2 | 2 Хариулах
H [202.126.89.7] 2020/9/27
China d oort ni Ovormongoliin nyrsnii bassein bgaa shyydee? Nyyrs khamgiin tygermel baylag gedgiig sana!
3 | 0 Хариулах
иргэн [59.153.112.109] 2020/9/27
20 оны 12 сард дуусгана гээд байсан юу вэ? Тэгээд өргөн цариг хил дээр очиж тэр олон сая тонн сэлгэн ачилт яаж хийгдэх вэ? Тонн бүрт 3 доллар алдахад л 30 сая тонноос жил бүр 90 сая тоннын ямар ч хэрэггүй үргүй зардал! Энэнээс Оросуудаас өөр хэн ч хожихгүй. Автор Женко нэгэн цагт Монгол Улсын өмнө асуугдах л болно!
3 | 1 Хариулах
Зочин [103.229.121.208] 2020/9/27
Barilga baiguulamjiin ajliig gej bn shd
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.176] 2020/9/26
Уулзваргүй зам түг түг гэсэн дуу байхгүй. Замын эвдрэл бхгатай
2 | 1 Хариулах
gg [192.82.68.193] 2020/9/26
uulzwargv zam tomor mongold hiigdej bsn
1 | 0 Хариулах
Иргэн [203.91.115.48] 2020/9/26
2022 онд ашиглалтад орно гэдэг арай л хол байна. 2021 онд болгож наашлуулах хэрэгтэй.
5 | 0 Хариулах
Зочин [203.91.115.47] 2020/9/26
ган рэйлсийн заслгаасыг гагнаж нэг урт цул болгож буйн том дэвшил шүү, Замын-үүд - Алтанбулагийн төмөр замыг ингэж залгаасгүй болгож шинэчлэх юмсан, Богд уулын урд талаар ийм төмөр замтай болж хотын төвөөр дайрч гардаг их ачаалалыг багасгах юмсан
3 | 1 Хариулах
Зочин [202.131.239.34] 2020/9/27
Рейльс нь зуны цагт төмөр хийц сунаж үүний улмаас ган зам овойж эвдэрдэг учраас ган замыг хооронд нь зайтай хийдэг юм л даа. ямар технологи гэдэг нь шууд гагнаад байгаа юм бол. 10 жилийн физикийн хичээл дээр 50 жилийн өмнө зааж байсан санагдана. Ган замын инженерүүд юу гэж айлдах болоо?
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.22] 2020/9/26
Муусайн хурган коммунистууд далд ороосой
3 | 0 Хариулах
Оросын хүргэн [202.179.26.219] 2020/9/26
Мөнгийг нь уул нь Женко турс,Номадс,Алтан тариа Милл хаус Талх чихэр,Мах комбинат тэргүүлээд Тайгер Баянгол мэт нь гаргах ёстой.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.201] 2020/9/26
Hurry up
2 | 1 Хариулах
Зочине [202.9.40.187] 2020/9/25
12 ЖИЛИЙН ӨМНӨ БАРИГДААД, НҮРСЭЭ ЗӨӨГӨӨД УЛСЫН ТӨСӨВТ ХЭДЭН ЗУУН ТЭРБУМЫН ОРЛОГО ОРУУЛАХ БАЙСАН ЮМ... ХЯТАДЫН ТАНК ГЭЖ ҮЛГЭР ЗОХИОСОН ДОО НЭГ НӨХӨР ...
12 | 2 Хариулах
Зочин [66.181.185.51] 2020/9/25
Нэг хувийн компанид бүх эрх мэдлийг өгнөө гэдэг
1 | 3 Хариулах
Зочин [107.77.173.45] 2020/9/26
MCS ийнхэн уг төмөр замаа барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтөйгөөр барьж эхэлж байсан юм шүү дээ. женко хүүр хятадын танкны онол ярьж гацааж-зогсоогоогүсэн бол энэ төмөр зам аль хэдийн ямар ч үнэ төлбөртгүйгээр 100 хувь Монгол улсын өмч болсон байх байсан юм.женко зика нарын ач-балгаар Монгол улс сохор зоос ч гаргалгүйгээртөмөр замтай болчих сайхан боломжоо алдсан,одоо харин төсвөөсөө өчнөөн тэрбумыг гаргаж нөгөө овоолсон шороогоо үргэлжлүүлж байна даа.....
9 | 2 Хариулах
Зочин [192.82.76.224] 2020/9/25
ЯМАР Ч АЧАА ЯВАХГҮЙ ЗАМ БОЛЧИХ ВИЙ ГЭЖ АЙЖ БАЙНА. БАС Л НӨГӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧ МӨНГӨ ИДСЭН БОЛНО ДОО. МУЗЕЙ ЗАМ
4 | 1 Хариулах
Зочин [202.126.89.171] 2020/9/25
МСиЭс.ийг 12 жилийн өмнө жийгээд ЛуБолдын компаниар бариулж баыгаа юм биздээ женок маань.
10 | 2 Хариулах
монгол [139.5.219.15] 2020/9/25
Дэлхий нийтээр нүүрсний хэрэглээг хязгаарлаж байгаа даа. 2 жилийн дараа урд хөрш нүүрс хэрэглэх юм болуу даа. Үнэхээр харамсалтайгаар цаг алдсан байгаа юм
11 | 1 Хариулах
Зочин [202.21.107.98] 2020/9/25
hyataduud 2060 ond nuursiig buren halna gesen bgaa.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.108.8] 2020/9/25
Өргөн царигтай болсон болохоор одоо Хятадын танк орж ирэхгүй байх.
5 | 0 Хариулах
Зочин [192.82.76.224] 2020/9/25
ХАХА. БАС Ч ТЭНЭГ ЗОХИОМЖ БОЛСОН ШҮҮ
4 | 1 Хариулах
Зочин [103.57.94.141] 2020/9/25
За танк орж ирэх нь дээ яаанаа
5 | 1 Хариулах
Zochin [202.21.96.212] 2020/9/25
Amjilt huseye.
0 | 0 Хариулах
Zochin [46.224.12.122] 2020/9/25
Odoo yamar ch bsan 2jil nuursee mashinaar zuun l yum bna.Zamaa yanzalj heden joloochiig ajliig ni zugeer hiilge.Ter zuwshuurul ene ter ee shuurhai bolgooroi 1jolooch 5-10hun tejeej yuwdiim teewriin yam ni unen haahuulichin hund surtaltai
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.1] 2020/9/25
Монголд төмөр зам барина гэхээр гацаадаг, усан сан далан барина гэвэл зогсоодог, цахилгаан станц барина гэвэл бас зогсоодог Оросын хэдэн гар хөлүүд байдаг нь нууц биш болоод байгаа.
20 | 3 Хариулах
Зочин [66.181.161.69] 2020/9/25
Yag 10 ajil gatsjee. Uneheer haramsaltai.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.164.135] 2020/9/25
Цариг юу вэ? Танк ороод ирэх юм биш биз. Айж байна.
1 | 0 Хариулах
Zochin [66.181.169.122] 2020/9/25
Sanaa zovoltguie. Urgun :)
1 | 0 Хариулах
Зочин [178.128.117.77] 2020/9/25
jenco-той ямарч хамаагүй. Харин хүүк жээнк 2 очиж үзэж зургаа авхуулдаггүй ээ
3 | 0 Хариулах
Зочин [103.80.211.111] 2020/9/25
Yun 22 on veeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
1 | 0 Хариулах
иргэн [202.70.34.70] 2020/9/25
22 онд нь нүүрс хэд байх юм бол доо хөөрхий. 10 жил лав гацаасан шүү.
3 | 0 Хариулах
Зочин [202.72.245.125] 2020/9/25
Харин ч женко байж энэхүү зам баригдаж байна гэхдээ Монголчууд өөрсдөө барьж байна шүү Сайн ойлго Харин Короно тус болж гадныхан ирээгүй бид өөрсдөө хийсэн байна
3 | 13 Хариулах
Зочин [66.181.182.87] 2020/9/25
Анх Энержи ресорс энэ төслийг 2006 он хавьцаа эхлүүлж 2009 онд барилгын ажлаа эхлүүлээд 2011 онд дуусгахаар ажил урагшлаад явж байхад Женко зам тээврийн сайд болж ажлыг зогсоож байсан
19 | 1 Хариулах
Зочин [49.0.212.29] 2020/9/25
хувийн төмөр зам гэсэн дураараа юм байхгүй, өөрсдийн өрсөлдөгчдөө тэр замаараа явуулахгүй монгол улс асар их хохирох байсныг болиулсан даа
6 | 11 Хариулах
Зочин [107.77.173.41] 2020/9/25
Оджаргалын ярилцлагууд you tube дээр байж байгаа олоод үзээрэй....женкогийн хятадын нарийн төмөр замын танкны онолоос шаал өөр юм байгаа эргүүтсэн төлөг минь
7 | 3 Хариулах
Зочин [139.5.216.99] 2020/9/27
Алдагдсан боломж зуун тэрбум доллар, энэ зөрүүд эр төлөх боловуу , дэлхийд улс төрч улс орныхоо эдийн засагт үзүүлсэн хамгын их хохирол гэдгээрээ түүхэнд орох байх
3 | 0 Хариулах
Зочин [202.9.47.1] 2020/9/25
Тэгээд яг 2022 оны 7 сарын 1-нд ашиглалтанд орох юм уу даа. 10 хэдэн жил сунжруулсан, түүнээс цааш ч сунжруулах биз.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.66] 2020/9/28
Ажил нь асар хурдацтай явж байгаа ирэх жил орчих байх гэсэн чинь 22 он гээд байх юм.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.34] 2020/9/25
gencog haraal ideg 10 jiliin umnu duuschihsan baih yostoi baisan zam orosuudiin zahialgaar eldev kino jujig hiij baigaad boliulsan.
18 | 3 Хариулах
Зочин [59.153.115.176] 2020/9/26
Төмөр замын суурь улсынх тээвэр хувийнх болгох шаардлагатай байна
1 | 0 Хариулах