Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Ларьдма” Тувад гарна

Ч.Тулга
2013 оны 12 сарын 5
Зууны мэдээ
Энэ сарын 11-13-ны өдрүүдэд Кызыл хотноо манай уран бүтээлчдийн бүтээсэн гурван киног үзүүлэх гэнэ

Монгол киноны өдрүүд Тувад болох гэж байна. Энэ сарын 11-13-ны өдрүүдэд Кызыл хотноо манай уран бүтээлчдийн бүтээсэн гурван киног үзүүлэх гэнэ.

Үүнд найруулагч С.Сэнгэдоржийн “Ларьдма”, Ш.Доржсүрэнгийн “Хөх толбот хүмүүс” уран сайхны кинонууд болон найруулагч Б.Баярын “Би монгол хүн” баримтат кино багтсан байна.

Кино өдөрлөгт “Ларьдма” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин О.Гэрэлсүх, зохиолч Чинагийн Галсан нар оролцох гэнэ. Манай уран бүтээлчид киногоо зөвхөн Тувагийн үзэгчдэд үзүүлээд зогсохгүй Оросын зарим хотоор үзүүлэх зорилготой гэв.

Зураг