Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 21-ний өдөр гурван лабораторид нийт 546 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийг задалж танилцуулбал,
Өнөөдөр таван хүн эдгэрч, сувилалын ажиглалтад шилжиж байгаа бөгөөд эдгэрсэн иргэд 26, 22, 31, 24, 31 настай эрэгтэй энхийг сахиулагчид юм.
Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 298 батлагдсан тохиолдлын 288 нь эдгэрлээ. Нийт халдвар авсан хүмүүсийн 96.6 хувь нь эдгэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар сувилалын ажиглалтад 33, гэрийн тусгаарлалтад 38, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 217 хүн байна.
ХӨСҮТ-д эмчилгээнд 10 хүн байгаагийн 8-ынх нь биеийн байдла хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа" гэдгийг хэллээ.
ВИДЕО: