Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ өвөл гэр хорооллын айл бүхэнд угаарын хийн эрдслийг хариуцсан менежер ажиллаж, зөвлөгөө өгнө"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах аян хэрэгжих талаар албаныхан мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/661215561156794

"Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодод нэмэлт хяналтын цэгүүдийг ажиллуулна"

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах цахилгаан дулааны болон инженерийн байгууламж, түлшний хангамжтай холбоотойгоор төлөвлөсөн 1,356 ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн Засаг даргын А/1036 дугаар захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэлийг хангах кампанит ажлыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгуулахаар боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт орж, 2020 оны тавдугаар сарын 27-ны өдөр 189 дүгээр тогтоол гарсан.

Тус тогтоолын хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгон, Хан-Уул дүүргийн 12,13,14 хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо зэрэг нь агаарын чанарыг сайжруулах бүсэд багтан орсон.

Энэ жил агаарын чанарыг сайжруулах бүс тэлж байгаатай холбоотойгоор шалган нэвтрүүлэх товчоодод нэмэлт хяналтын цэгүүдийг ажиллуулна.

Өнгөрсөн өвөл бид агаарын бохирдлын 50 гаруй хувиар бууруулж чадсан. Энэ жил амжилтаа бататгаж, 80 хувиар бууруулах зорилт тавиад байна.

Өмнөх жил сайжруулсан түлшийг айл өрхүүдийн хэрэглээнд нэвтрүүлэхэд нэлээд хүндрэл, эрсдэл гарсан. Харин энэ жил тухайн эрсдлийг багасгах зорилгоор маш нарийвчилсан төлөвлөгөөтэйгөөр сарын аяныг эхлүүлж байгаа юм.

Иргэдээс ирүүлсэн хамгийн их саналын дагуу түлшний хомсдолгүй байх, жигд хүртээмжтэйгээр түлшийг хүргэх, угаарын хийн эрсдлийг багасгах чиглэлээр ажил хэрэгжүүлж байна.

Мөн энэ жил "Тавантолгой түлш" компанитай хамтран бид Хэрэглэгчдэд үйлчлэх алба байгуулсан. Тус албанд нийт 4,500 хүн ажиллана. Энэ нь гэр хорооллын айл бүхэнд угаарын хийн эрдслийг хариуцсан менежер ажиллаж, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгнө гэсэн үг” хэмээн ярилаа.

"Өнгөрсөн өвөл 2,568 иргэн угаартсан"

"Өнгөрсөн өвөл нийслэл хотод 979 өрхийн 2,568 иргэн угаартсан. Дээрх угаартсан тохиолдлуудад дүн шинжилгээ хийхэд 72 хувь нь энгийн, уламжлалт зуухтай айл өрх байсан бол үлдсэн 28 хувь нь сайжруулсан зуухтай байсан.

Энгийн зуухтай айл өрхүүдийн 50 орчим хувь нь яндангаа хөөлөөгүй, яндан өндөр нам, залгаас нь завсартай байсан зэрэг зөрчлөөс болж угаартах эрсдэл үүссэн байна.

Тиймээс Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд айл, өрхүүд стандартын шаардлага хангасан зуух хэрэглэж, болзошгүй эрсдлээс сэргийлэх нь зүйтэй.

Эрсдэлгүй байхын тулд сайжруулсан зуухыг хэрэглэх хэрэгтэй байна” гэж НМХГ-ын албаны хүн зөвлөлөө.