Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйг санхүүжүүлэгч Инвескор Санхүүгийн Байгууллага “Hackateen 2020”-ийн Ерөнхий Ивээн тэтгэгчээр ажиллаж байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн өсвөрийн програм хөгжүүлэгчдийн дунд "Nest Education" ахлах сургуулиас зохион байгуулж буй "Hackateen 2020" мэдээлэл технологийн Улсын олимпиадын шилдгийн шилдгийг шалгаруулах аваргын шатны тэмцээн 08-р сарын 22-нд багийн төрлөөр зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээн нь нийт 500 гаруй сурагчдаас шалгарч үлдсэн 90 оролцогчийн дунд зохион байгуулагдах бөгөөд  нэг баг 3 хүнтэйгээр 30 багт хуваагдан оюун мэргэнээ сорьж байгаа юм. Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгч Инвескор Санхүүгийн Байгууллагын хувьд энэ удаагийн тэмцээнд оролцох 3 багийн 9 сурагчдыг хүлээн авч, Технологи хариуцсан захирал М.Золжаргалаар ахлуулсан туршлагатай багш, дасгалжуулагчдын багаар энэхүү тэмцээнд оролцох сурагчдын бэлтгэлийг ханган сургалт, зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Мөн "Инвескор A.I.Lab" ХХК болон Pocket аппликейшний байгууллагын танилцуулах өдөрлөг зохион байгуулан технологийн хөгжлийн ирээдүй, нарийн мэргэжлүүдийн талаар семинар хийж, сурагчдын ирээдүйд үнэ цэнэ болох хөрөнгө оруулалтыг хийлээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.