Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

1072 хувьцааны эргэн тойронд

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

2012 оны 4-р сарын 11-ний өдрөөр тасалбар болгон иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрд Засгийн Газрын 216 тоот тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа буюу 1072х933₮=1,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг эзэмшүүлсэн.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90₮-ийн ногдол ашиг олгох шийдвэрийг 2020 оны 2-р сарын 17-ны өдөр гаргасан. Жишээ нь 1072 хувьцаатай иргэн 1072x90=96,480₮-ийн ногдол ашиг авна.

Үнэт цаасны дансаа нээлгэсэн иргэд 5-р сараас ногдол ашгийн мөнгөө авах талаар яригдаж байсан ч өнөөдрийг хүртэл аваагүй байгаа. Ногдол ашгийн мөнгө хувьцаа эзэмшигчдийн дансанд хэзээ орох болон яагаад өдийг хүртэл ороогүй байгаа талаарх мэдээллүүдийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хорооноос сүүлийн өдрүүдэд тус тус хүргэсэн.

Эдгээр мэдээллүүдээс товчлон дүгнэвэл 2.5 сая иргэнд ногдох нийт 170 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгийн мөнгө хувьцаа эзэмшигч иргэдийн дансанд орох бөгөөд одоогоор 100 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-д  төвлөрүүлж, үнэт цаасны дансаа нээлгэж банкны дансны дугаараа баталгаажуулсан иргэдийн ногдол ашгийг олгож эхлэхэд бэлэн байгаа тухай мэдэгдэж байгаа. Харин Сангийн яамнаас “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийт хувьцаа эзэмшигчдэд олгох мөнгийг бүрэн төвлөрүүлсний дараа ногдол ашиг олгож эхлэх нь зүйтэй гэж мэдэгдсэн.

Ногдол ашиг олгох үйл ажиллагаатай холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2020 оны 5-р сард гаргасан мэдээлэлд үнэт цаасны данс нээлгэсэн, үнэт цаасны данстайгаа банкны зөв дансаа холбосон хувьцаа эзэмшигч иргэдийн тоо дараах байдалтай байсан бөгөөд, өнгөрсөн 6,7 дугаар саруудад 220 мянган иргэн үнэт цаасны дансаа “ҮЦТХТ”-д нэмж нээлгэн 2020-08-15-ны байдлаар нийт 1.9 сая орчим иргэн үнэт цаасны данстай, эдгээрээс 850 мянга гаруй иргэн үнэт цаасны данстайгаа банкны дансаа холбоод байна.

 

Нийт хувьцаа эзэмшигч иргэдийн 20 гаруй хувь буюу 600,000 гаруй иргэн үнэт цаасны дансаа нээлгээгүй, үнэт цаасны дансаа нээлгэсэн иргэдийн 50 гаруй хувь буюу 1,000,000 гаруй нь банкны дансаа холбуулж баталгаажуулаагүй байна.

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэд үнэт цаасны данс нээлгэсэн, тус дансандаа өөрийн нэр дээрх арилжааны банкны дансыг холбуулсан байх шаардлагатай ба тус дансаараа дамжуулан ногдол ашгийн мөнгөө авах боломжтой юм.

1072 хувьцаа эзэмшигч иргэд яах ёстой вэ?

1.     Үнэт цаасны дансгүй бол Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компанид цахимаар эсвэл өөрийн биеэр хандан данс нээлгэх

/Гүүдсек ҮЦК-ийн цахим хуудас болон Фэйсбүүк мессенжерээр үнэт цаасны данс нээлгэх/

2.     Үнэт цаасны данс нээлгэсэн иргэд данс нээлгэсэн компанидаа хандан арилжааны банкны өөрийн нэр дээрх дансаа холбуулах, хүүхэд бол хүүхдийн мөнгө авдаг дансны дугаар, хадгаламжийн дансны дугаарыг бүртгүүлэх

/Гүүдсек ҮЦК-д данс нээлгэсэн иргэд бүртгүүлсэн дансаа шалгах, засах бол энд дарна/

3.     Гадаадад байгаа арилжааны банкны дансгүй иргэд цахимаар банкны данс нээх үйлчилгээтэй арилжааны банкнуудад хандан банкны данс нээлгэн бүртгүүлэх боломжтой.

Иргэд үнэт цаасны данс нээлгэснээр дан ганц ногдол ашгаа авах бус “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа буюу 1 сая төгрөгийн үнэ бүхий өмч хөрөнгөө өөрийн болгож баталгаажуулж авах боломжтой.

Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдах үед иргэн, ААН тухайн арилжаанд оролцохын тулд өөрийн дээр үнэт цаасны данс нээлгэсэн байх зайлшгүй шаардлагатай бөгөөд тус дансаараа дамжуулан ногдол ашгаа олгуулан авах, Монголын Хөрөнгийн Биржийн арилжаанд оролцох гэх мэт олон үйлчилгээг авах юм.

2008 онд үүсгэн байгуулагдсан, Монголын хөрөнгийн биржийн гишүүн, Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй, 12 аймагт салбартай, цахим системээр цогц үйлчилгээ үзүүлдэг Гүүдсек Үнэт цаасны компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 520 мянга гаруй иргэний үнэт цаасны дансыг нээгээд байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.