Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Эхний долоон сард төгрөгийн хадгаламж 2.2% өссөн бол валютын хадгаламж 56.7%-аар нэмэгджээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөнгөний нийлүүлэлт М2 2020 оны долдугаар сарын эцэст 21.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг буюу 5.3 хувиар өссөн байна. 

Энэхүү өсөлтөд валютын хадгаламж 1.7 их наяд төгрөг буюу 56.7%, төгрөгийн хадгаламж 243.2 тэрбум төгрөг буюу 2.2 хувиар, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 16.5 тэрбум төгрөг буюу 2.6 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний долоон сард төгрөгийн хадгаламж 2.2% өссөн бол валютын хадгаламж 56.7%-аар нэмэгджээ  

Төгрөгийн хадгаламж 2020 оны долдугаар сарын эцэст 11.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 85 тэрбум төгрөг буюу 0.8%, өмнөх оны мөн үеэс 243.2 тэрбум төгрөг буюу 2.2 хувиар өсжээ. 

Төгрөгийн хадгаламжийн 89.7% нь иргэдийн  хадгаламж, 10.3 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж эзэлж байгааг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.