Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс 2035 оноос өмнө төмөр замын уртаа 200,000 км-ээр сунгана

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хятад улс төмөр замын сүлжээнийхээ уртыг ирэх 15 жилийн дотор 33 хувиар сунгах төлөвлөгөөтэй байгааг тус улсын төрийн өмчит China State Railway групп мэдээлжээ.

Энэ нь одоогийн нийт уртыг 200,000 км-ээр сунгана гэсэн үг бөгөөд үүний 70,000 км нь өндөр хурдны төмөр зам байх юм.

Энэ оны эхний хагасын байдлаар Хятад улсын төмөр замын нийт урт 141,400 км байгаагийн 36,000 км нь өндөр хурдны төмөр зам байжээ.

Тус улс нийт төмөр замын уртаараа дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт, өндөр хурдны төмөр замын уртаараа нэгдүгээрт жагсдаг.

Ирэх 15 жилийн хугацаанд өндөр хурдны төмөр зам нь 133 хувиар сунгагдах юм байна.

Энэ нь 200,000-аас дээш хүн амтай хот бүрийг төмөр замын сүлжээнд холбох, 500,000-аас дээш хүн амтай хот бүрийг өндөр хурдны төмөр замын сүлжээнд холбох зорилготой төлөвлөгөө ажээ.

 

Эх сурвалж: Reuters