Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

"МИК Холдинг" ХК-ийн хувьцааны 10 хувийг Худалдаа, Хөгжлийн Банканд шилжүүлжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны зургаадугаар сарын 23-ны өдрийн зөвшөөрлийн дагуу Худалдаа, Хөгжлийн Банканд Улаанбаатар хотын банкийг нэгтгэн нийлүүлэх замаар өөрчлөн байгуулсантай холбогдуулан Улаанбаатар хотын банкны эзэмшил дэх "МИК Холдинг" ХК-ийн нийт хувьцааны 10 хувь буюу 2,070,912 ширхэг хувьцааг Худалдаа, хөгжлийн банканд шилжүүлсэн байна. 

Энэхүү өөрчлөлтийн дагуу тус компанид эзлэх Худалдаа, Хөгжлийн Банкны эзэмшлийн хувь 19.99 хувь болж өөрчлөгдсөн байна талаар Монголын Хөрөнгийн Бирж мэдээлжээ. 

МИК ХК нь үнэт цаасжуулах болон хөрвөх чадвар бий болгох бизнесийн үйл ажиллагааны үндсэн хоёр загвараар ажилладаг.  Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхийг зорьж, МИК Холдинг ХК, түүний охин компани Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК мөн тэдгээрийн охин компани болох Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилгоор үүсгэн байгуулсан 25 Тусгай зориулалтын компаниудаас бүрдэн үйл ажиллагаагаа явуулж байна.