Өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн оролцож тоймыг танилцуулав.
Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар COVID-19 халдвартай холбоотой нийт 51,404 эрдэм шинжилгээ, судалгааны материал хэвлэгджээ.
Үүнээс 2,405 эмнэл зүйн туршилт, судалгаа явагдсан бөгөөд тэдгээрийн 237 нь амжилттай хийгдсэн байна.
Коронавирусийн оношилгооны чадамжийг сайжруулах, эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх нь нас баралтыг бууруулна
1. COVID-19 халдварын нас баралтын түвшин улс, орнуудад ялгаатай байгаа хүчин зүйлсийг 169 орноос авсан мэдээлэлтэй харьцуулан судалжээ.
Судалгаагаар COVID-19-өөс шалтгаалсан нас баралт нь буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад өндөр байгаа нь анзаарагдсан байна. Үүнд улс, орнуудын засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, насжилт, эмнэлгийн орны цөөн тоо зэрэг нь нөлөөлсөн гэж судлаачид үзжээ.
Тиймээс судлаачид коронавирусийн оношилгооны чадамжийг сайжруулах, эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нас баралтыг бууруулах боломжтой гэж дүгнэжээ.
Өндөр эрсдэл бүхий хүн амд анхаарлаа илүү хандуулах шаардлагатай
2. Судлаачид улс, орнуудын нас баралт, COVID-19 халдварын хоорондын хамаарлыг судлахад таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын өвчин, бөөрний эмгэг, хорт хавдар зэрэг нь нас баралтын эрсдэлт хүчин зүйл болж байжээ.
Иймд эмнэлгийн мэргэжилтнүүд өндөр эрсдэл бүхий хүн амд анхаарлаа илүү хандуулах шаардлагатайг зөвлөж байна.
Вирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд агаарын бохирдлыг бууруулах шаардлагатай
3. Перу улсын Лима хот нь Латин Америкийн бүсэд COVID-19 халдварын тоогоороо хоёрдугаарт бичигдэж байгаа. Уг бүс нутаг нь агаарын бохирдол ихтэй хотуудын нэг юм.
Эрдэмтэд тус хотод халдвар өндөр байгаад агаарын бохирдол нөлөөтэй. Мөн хүн амын шигүү суурьшил нь мөн хамаарсан гэж үзсэн байна.
Иймд вирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд агаарын бохирдлыг бууруулах зайлшгүй шаардлагатай гэж цохон тэмдэглэжээ.
Хүн амын хөдөлгөөнийг 20%-аар бууруулахад халдварын тархалт 33%-аар буурна
4. БНХАУ-ын судлаачид гар утасны аппликэйшн ашиглан хүн амын хөдөлгөөний хязгаарлалт нь халдварын тархалтад хэрхэн нөлөөлж байгаа судалжээ.
Судалгааны үр дүнд,
1. ДЭМБ-ын санхүүжилтээр хийгдсэн Философийн ухааны доктор, н.Нямсүрэнгийн удирдсан судалгааны баг Монгол Улсын COVID-19 халдварын үеийн эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ, эрсдэлийн харилцааны арга хэмжээнд үнэлгээ өгч, үр дүнгээ гаргасан.
Тэд COVID-19 халдварын үеийн эрсдэлийн үнэлгээнд болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед салбар хоорондын мэдээллээ солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам болон хэд, хэдэн удаагийн туршлага нь түшиц болсон гэж үзсэн байна.
Мөн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд нийгэм дэг журамтай, дотооддоо халдварыг тархаахгүй, хатуу чанд хөл хорио болон оношлуурын урвалжийн хомстолгүй ажиллаж байна гэж дүгнэжээ.
Түүнчлэн судлаачид эрсдэлийн үнэлгээнд цаашид улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын хүчин зүйлийг харгалзан үзэхээр оруулах нь зүйтэй гэж зөвлөж байгаа юм.
2. COVID-19 халдварын үеийн эрсдэлийн үнэлгээг Н1N1 болон Улаанбурханы үетэй харьцуулахад Н1N1 халдварын үеийн эрсдэлийн харилцаа нь чадахгүй байсан бол улаанбурхан өвчний үед хязгаарлагдмал чадавхтай байсан байна.
Харин COVID-19 халдварын үед чадавх сайжирч, ахиц дэвшилттэй болсон гэсэн судалгааны дүн гарчээ.
Видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!