2020/08/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
21°
|
11°
07:00
S32
11°
08:00
S32
11°
09:00
S32
13°
10:00
S32
15°
11:00
S32
17°
12:00
S32
18°
13:00
S32
18°
14:00
S32
19°
15:00
S32
19°
16:00
S30
19°
17:00
S30
19°
18:00
S30
18°

ВИДЕО: Улаанбаатараас аялж явсан 500 гаруй хүн Увс аймгийн нутагт усанд боогджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 7 сарын 16
iKon.MN
https://www.facebook.com/100013000390678/videos/1228749617568373/

2020 оны 7 дугаар сарын 13-ны оройн 19:00 цагаас 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 11:00 цаг хүртэл хугацаанд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Увс аймгийн томоохон голууд үерлэж зам сэтэрч, гүүр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүслээ. Аймгийн онцгой комисс хуралдаж арга хэмжээ авч ажиллаж байна.

Увс аймгийн Улаангом сумын Гашууны гол болон, Түргэн, Сагил сумдын нутаг дэвсгэр Хархираа түргэний голууд үерлэж үерийн түвшин 10-43 см ихэссэн байдалтай байна. Үер буусны улмаас гүүр сэтэрч, зам хагарч тээврийн хэрэгсэл, ОХУ-аас ирэх ачаа тээвэр зорчих боломжгүй онцгой нөхцөл байдал үүсээд байна. Зам хаагдсаны улмаас Улаанбаатараас ирж Баян-Өлгий аймгаар аялж, амарч байсан 500 гаруй иргэн Сагил, Түргэн сумын нутаг дэвсгэрт усанд боогдсон байдалтай байна.

Мөн Улаангом сумын урд чиглэлийн Гашууны гол үерлэж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байсныг 7 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч 4,000 гаруй тээврийн хэрэгслийг нэвтрүүллээ.

Жирэмсэн, өвчтэй хүмүүсийг нисдэг тэргээр авах ажлыг зохион байгуулна

Аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж гүүрүүдийн эвдрэл гэмтлийг тогтоох, хохирлын тооцоог гаргах, үерийн аюулд ажилласан зардлын тооцоог гаргаж танилцуулж, шийдвэрлүүлэх, цаашид эвдэрсэн гүүрийг сэргээн босгох ажилд гарах зардлын тооцоог гаргах, Улаангом сумын үерийн ус зайлуулах суваг шуудууны тооцоо судалгааг гаргах, Зам хаасан чиглэлийн Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн зэрэг сумдаас татаж авах жирэмсэн болон хүнд өвчтэй иргэдийн судалгааг гаргах, нэн шаардлагатай тохиолдолд Улсын Онцгой комисст санал хүргүүлж нисдэг тэргээр татаж авах ажлыг зохион байгуулах, Увс аймгийн Боршоо боомтоор орох хөдөлгөөнийг түр хязгаарлах саналыг Улсын Онцгой комисс, Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх, эвдэрсэн гүүрийг засварлах хугацаанд тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх түр гарам гаргаж, шаардагдах зардлын тооцоо гаргах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлыг эрчимжүүлэх, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд үерийн ус татартал хөдөлгөөн үйлдэхгүй, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар ухуулга сурталчилгаа зохион байгуулж ажиллах, үер, усны болон болзошгүй байгал цаг уурын аюулт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж сум, албан газар аж ахуйн нэгж байгууллагуудыг ажлын тусгай горимоор ажиллуулж, эргүүл, жижүүр томилж ажиллах зэрэг шийдвэрүүдийг тус тус гарган ажиллаж байна гэсэн мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас өглөө.

x