Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутагт түр хаагдсан замууд

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Буратын гүүр /Гэрэл зургийн эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба//

Амралтын улирлаар хөдөө орон нутгийг зорьж буй иргэдэд цаг агаар болон замын нөхцөл байдал чухал байдаг. Өнөөдрийн байдлаар орон нутагт эвдэрсэн гүүр, зорчих боломжгүй болсон замуудын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.

Хаагдсан замууд:

  1. Увс аймгаас хойд сумууд руу чиглэсэн зам хаалттай. Тус чиглэлийн гурван гүүр нурсан бөгөөд замуудыг хэзээ нээх нь тодорхойгүй байна.
  2. Баян-Өлгий аймгийн Буратын гүүр засварт орсон. Аймгийн төвөөс 82 км-т байдаг тус гүүр эвдэрсэн тул дөрөв хоногийн хугацаагаар замыг хаажээ. Тухайн зам нь ОХУ руу явах хилийн боомтыг чиглэдэг юм.
    Буратын гүүр /Гэрэл зургийн эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба/
  3. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахал гарсны улмаас ойролцоох таван суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Хорио цээрийн дэглэм долдугаар сарын 13-наас эхлэн 6 хоног үргэлжилнэ.

Хаагдаад нээгдсэн замууд: 

  • Хөвсгөл аймгийг чиглэсэн хөдөлгөөн хэвийн болсон. Усархаг борооны улмаас Мөрөн-Хатгал чиглэлийн зам сэтэрсэн тул тус чиглэлийн замыг хаагаад байсан юм.
  • Долдугаар сарын 15-нд болсон ослын улмаас Архангайгаас Завхан хүртэлх замын хөдөлгөөнийг хаасан байсныг нээж, хөдөлгөөн хэвийн үргэлжлэх болсон байна.