Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ дэлхийн 13 улстай агаарын хилээ нээх болсны дотор Монгол Улс багтжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын засгийн газар гадаад нислэгүүдээ сэргээх эхний алхмыг хийж, дэлхийн 13 улстай агаарын хилээ нээхээр болжээ. Тэдгээр орнуудын тоонд Монгол Улс багтсан байна.

Өчигдөр Оросын засгийн газрын хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах байгууллага Роспотребнадзор эхний ээлжинд агаарын хилээ нээх 13 улсын жагсаалтыг тус улсын Тээврийн Яам, Холбооны Агаарын Тээврийн Агентлагт хүргүүлжээ.

Жагсаалтад Монгол Улсаас гадна Их Британи, Унгар, Герман, Дани, Итали, Нидерланд, Норвеги, Польш, Финланд, Вьетнам, Хятад, Шри Ланка улсууд багтсан байна.

Дээрх улсуудын цар тахлын нөхцөл байдал аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийг хангаж байгааг Роспотребнадзор албан бичигтээ дурджээ.

Коронавирусийн цар тахлын улмаас ОХУ нь гуравдугаар сарын 27-ноос эхлэн гадаадад байгаа иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгээс бусад бүх агаарын тээврийн харилцааг зогсоосон юм.

 

Эх сурвалж: ТАСС