Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Картаа мартчихжээ гэж буцахгүйгээр гар утсаараа төлбөр, тооцоогоо шуурхай төлөх PASS аппликейшн гарлаа

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

-Хүн төрөлхтөн илүү хялбар, илүү найдвартай хэрэглээг өдрөөс өдөрт хүсэн тэмүүлж байна-

Тэгвэл уг хэрэгцээг хангахаар ажилладаг ХААН Банк энэ удаа “Databank” ХХК-тай хамтран хэрэглэгчдийн төлбөр тооцоо хийх хэрэглээг илүү хялбарчилсан “Ухаалаг түрийвч” буюу Pass.mn aппликейшнийг нэвтрүүлж эхэлжээ. 

Иймд тус аппликейшний давуу талыг хэрэглэгчдэд таниулах зорилгоор ХААН Банк цамхгийг зорилоо. 

Мөнгө түрийвчинд байхаа больж, Мобайл банк, интернэт банк, Khanbank аппликэейшн ашиглан гар утаснаас бүхнийг шийдэх боломжийг бүрдүүлсэн төлбөр тооцооны  хялбар системийг ХААН Банк хэдхэн жилийн өмнө мөн л зах зээлд анхлан нэвтрүүлж байсан удаатай.

Шинээр нэвтрүүлсэн "Ухаалаг түрийвч" буюу Pass.mn аппликейшний хувьд, 

  • Та гар утсандаа Pass.mn апп татаж, суулгаад ХААН Банкны картуудаа холбосноор төлбөр тооцоогоо хамгийн хурдан хийх боломжтой.
  • Түрийвч болон олон карт биедээ авч явах шаардлагагүй.  Зөвхөн гар утастай байхад хангалттай.
  • Худалдаа үйлчилгээний газруудад буй ПОС төхөөрөмж дээрх QR кодыг уншуулаад л төлбөр тооцоогоо хийх боломжтой
  • Гар утсаа зайнаас уншуулж, карт уншигч машинд хүрэлцэх, дамжуулах шаардлагагүй тул эрүүл бас аюулгүй.
  • Олон улсын аюулгүй байдлын стандартыг хангасан өндөр нууцлалтай аппликейшн
  • Аппликейшнийг ашиглахад харилцагчаас ямар ч шимтгэл хураамж авахгүй
  • Аппликейшнд хэдэн ч карт холбож бүртгүүлэх боломжтой зэрэг онцлог, давуу талтай болохыг ХААН Банкны хамт олон онцлов.  
"ХАРИЛЦАГЧ ХААН БАНКНЫ КАРТАА ВИРТУАЛ ХЭЛБЭРЭЭР АШИГЛАНА"
 

Аппликейшний хэрэглээний талаар ХААН Банкны Картын бизнесийн газрын ПОС-ын албаны мэргэжилтэн Ө.Анхбаяр “Гар утасны төрлөөс шалтгаалан Appstore эсвэл Playstore-оос Pass.mn гэж хайлт хийн татаж суулгана. Дараа нь картын мэдээллээ аппликейшнд оруулан "Карт нэмэх" товчлуурыг дарснаар гүйлгээ хийх боломжтой болох юм. ХААН Банкны карт уншигч 20,000 гаруй ПОС төхөөрөмж дээр энэхүү аппликейшнийг шууд ашиглах боломжтой байгаа. Нэг ёсондоо харилцагч ХААН Банкны картаа виртуал хэлбэрээр ашиглаад явна гэсэн үг” гэв.

Видео 1: Шинэ хэрэглэгчээр бүртгүүлэх заавартай танилцана уу. 

Pass.mn апп-ийг нэг өдрийн дотор 7,000 орчим хүн гар утсандаа суулгажээ. 
"10,000 ТӨГРӨГ БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ДҮНТЭЙ ГҮЙЛГЭЭНД ГАР УТСАН ДЭЭРЭЭ PASS АППЛИКеЙШНИЙХЭЭ НУУЦ ҮГИЙГ ОРУУЛАХАД Л ХАНГАЛТТАЙ"
 

Түүнчлэн ХААН Банкны Бизнес шинэчлэлийн газрын ахлах мэргэжилтэн М.Очирсүх “Монгол Улс дахь нийт ПОС  машины  дэд бүтцийн 50 гаруй хувийг ХААН Банк дангаараа эзэлдэг. Харилцагчдын өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглагдаж буй бүх үйлчилгээг Pass аппликейшнээс авах боломжийг бий болгохоор банкны зүгээс цаашид ч илүү олон хөгжүүлэлтүүдийг хийх болно.

Харилцагч 10,000 төгрөгөөс доош дүнтэй гүйлгээнд ПИН код оруулах шаардлагагүй бөгөөд, харин 10,000 төгрөг болон түүнээс дээш дүнтэй гүйлгээнд гар утсан дээрээ Pass аппликейшний нууц үгийг оруулахад л хангалттай.

Сонирхуулахад, хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар нийт хэрэглэгчдийн 30 хувь нь картаа мартсан, эсвэл дансанд нь бага үлдэгдэлтэй картаа бариад гараад ирчихсэн, картаа гэмтээчихсэн гэх мэт шалтгаанаар худалдан авах боломжуудаа алддаг гэх хариултыг өгсөн. Мөн “КОВИД-19” гарсантай холбоотойгоор сүүлийн үед картаа худалдагчид өгмөөргүй байна, ПОС төхөөрөмж дээр хуруугаа хүргэмээргүй байна гэх мэт хэрэглээний өөр хэрэгцээ шаардлага үүсэж эхэлсэн нь ажиглагдсан. Тэр утгаараа энэхүү аппликейшн үйлчилгээ нэвтэрч байгаа хэрэг. 

"ПОС МАШИН ДЭЭРХ QR КОДЫГ УНШУУЛЖ, ТӨЛБӨР ТООЦООГОО АЮУЛГҮЙ ХИЙХ БОЛОМЖТОЙ"
 

“Датабанк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Тогтуун “Манай компани сүүлийн дөрвөн жил ХААН Банктай хамтран төлбөр тооцооны цогц шийдэл болсон ПОС төхөөрөмжийн хөгжүүлэлт  зэргийг хариуцан ажиллаж байна.  

Харин сүүлийн нэг жилийн хугацаанд пластик картыг гар утсаар орлох шийдлийг боловсруулан “Ухаалаг түрийвч” Pass.mn хэмээх аппликейшнийг шинээр нэвтрүүлсэн хэрэг. Ингэснээр харилцагчид ХААН Банкны картаа гар утсан дахь аппликейшндээ бүртгүүлээд, 20,000 гаруй цэгт байгаа ХААН Банкны ПОС машин дээр QR код уншуулж, төлбөр тооцоогоо аюулгүй хийх боломжтой. 

“Датабанк” ХХК нь Монголбанкны төлбөрийн картын процессорын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй. 

Мөн картын мэдээллийг аюулгүй, найдвартай дамжуулах олон улсын стандартыг мөрдлөг болгож ажилладаг учраас аппликейшний тухайд аюулгүй байдал болон нууцлалын тал дээр асуудалгүй. Харин нөгөө талаас хэрэглэгчид маань гар утсандаа татсан pass.mn аппликейшний нууц үгийг төрсөн он сар өдөр, дараалсан тоо зэргээр өгөх биш, хэн ч тааж чадахааргүй сайтар нууцлалтай хийх шаардлагата​й” хэмээв.

Ийнхүү шинэ цагийн монголчууд бидэнд дижиталчлагдсан ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж, төлбөр тооцоогоо шуурхай хийх боломж олгогдож буйд таатай байна. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.