Тайландын зарим фермд сармагчингуудыг наргил модны самар хураах ажилд ашигладаг тухай мэдээ тарсны дараа Британийн худалдааны дөрвөн компани дэлгүүрүүдээсээ бүтээгдэхүүнүүдийг нь буцаан татжээ.
Тайландад гахай сүүлтэй макака сармагчингуудыг шугуйгаас барьж, наргил модны самар хураах ажилд хүчээр сургаж ашигладаг тухай мэдээг The Telegraph сонин нийтэлсэн юм. PETA Asia амьтны эрхийг хамгаалах байгууллагын тайланд энэ тухай баримт дурдагдсан байжээ.
Наргил модны самарнаас кокосын сүү, гурил, тос зэрэг бүтээгдэхүүн гаргаж авдаг юм.
Walmart-ийн эзэмшдэг Британийн Asda компани Тайландын талд явагдаж байгаа мөрдөн шалгах ажлыг дуустал бүтээгдэхүүнүүдийг нь зарахгүй болсноо мэдэгджээ.
Мөн Glad Waitrose, Co-op, Boots & Ocado компаниуд ийм арга хэмжээ авсан байна.
Британийн хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ Tesco наргил модны самарнаас гаргасан бүтээгдэхүүнүүдэд нь сармагчингийн “боолын хөдөлмөр” ашиглаагүйг баталжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!