Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

ХАДАТ ВИЛЛА - 2: Скандинав хэв загварын байшинг зээлээр авах боломж бүрдлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 7 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Наран ургах зүгийг тоссон уулын энгэр дагуу энэхүү байршлаас хараа бэлчээхэд давхралдан сүндэрлэх уулс хөтлөн алсарна. Хадат Вилла-2 төсөл нь Монголдоо анхдагч оршин суугчиддаа зориулсан клуб хаус, үйлчилгээний төвтэй цоо шинэ амьдралын хэв маягийг цогцлоосон таун хаус хотхон болно. Хязгааргүй үзэгдэх орчноос гадна байгалийн үзэсгэлэнг гэрээсээ шууд тольдох саруул том цонхтой, эрчим хүчний хэмнэлттэй, зардал багатай гэх мэт олон давуу талыг санал болгодог Скандинав хэв загвараар уг хотхоныг төлөвлөсөн.

Хадат Вилла-2 төслийн бүтээн байгуулалтын хүрээнд бид захиалга авч эхлээд байгаа бөгөөд энэхүү төслийн хэв загвар, олон жилийн туршид гээгдсэн хөршийн холбоог сэргээсэн найрсаг эко хотхоныг бий болгох зорилго, орчин зэрэг нь өөрөө олон хүний сонирхлыг татаж буй ч шууд худалдан авахад хөрөнгө хумигдмал байгааг бид харгалзан үзэж, нэн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгохоор боллоо. Өөрөөр хэлбэл, урьдчилгаа төлбөрийн оронд барьцаалбар байршуулж, эхний хоёр жил ердөө 1% хүү төлөх 10 жилийн хугацаатай зээлийг ХХБ-наас санал болгож байна.

Хадат Вилла-2 төсөлтэй танилцаж, зээлийн нөхцлийн тухай мэдээлэл авах өдөрлөг 7- р сарын 2, 3- ны өдрүүдэд 10.00 – 18.00 цагийн хооронд төслийн загварын байранд болох учир Та бүхний зочлохыг урьж байна.

 

Амьдрах орчноо эрүүлжүүлэхийн зэрэгцээ үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийхэд тань бид тусална. Үүний тод жишээ бол Хадат Вилла-1 хотхоны үл хөдлөх хөрөнгүүд таван жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн үнээр өдгөө зах зээл дээр борлуулагдаж байгаа нь юм. Тиймээс Та байгальтай илүү ууссан амьдралын хэв маягийг сонгож, бие болоод сэтгэцийн эрүүл мэндээ дэмжихийн зэрэгцээ үнэ цэн нь өсөх хөрөнгө оруулалт хийгээрэй.

Төслийн тухай товчхондоо
  • Байршил: Хотын төвөөс 19 км зайд Хадатын зуслангаас 1км зайд
  • Архитектур: Нордик загварын дэлхийд танигдсан Канад хийцлэл
  • Хаусны хэмжээ: 125м2 талбай бүхий 2 давхар хаус
  • Ашиглалтанд орох хугацаа: 2021 он
  • Зээл олгох салбар: Худалдаа хөгжлийн банкны бүх салбараар
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.