Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын томоохон зочид буудлуудын интерьерийн шийдэл

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 24
Сурталчилгаа

1. Holiday in Ulaanbaatar

Олон улсын зочид төлөөлөгчдийн тав тухыг хангах таван одтой зочид буудлын өрөө, баяр баяслаар дүүрэн хүндэтгэл, ёслолын цэнгүүн зохиогдох өргөө танхим гээд Holiday inn зочид буудлын хүндтэй хэсэг бүрийг Эрдэнэт хивс чимэв.

Загварын тренд, чиг хандлагууд улирал, жил бүр өөрчлөгдөж байдаг чанар хэзээ ч моданаас гарч байгаагүй билээ. Монгол хонины ноосоор эх орондоо үйлдвэрлэгдсэн, өнгө хийц, чанараар тэргүүлэгч Эрдэнэт хивс аль ч орчны интерьерт төгс зохицож, тансаг мэдрэмжээр хөглөх болно.

 

 
 
 

Чанар хэзээ ч үнэ цэнээ алддаггүй.

Бизнес уулзалт, албаны хүндтэй ёслолын орчинг та тухтай хивсгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, чанарыг сонгодог эрхэм хэрэглэгч та бүхний сонголт Эрдэнэт хивс үргэлж сайхан интерьерийг бүрдүүлэх болно.

2. Чингис Хаан Зочид Буудал – Өргөө танхим

 

Сүүлийн үед дэлхий дахинаа шинэ трнед хүч түрэн орж ирсэн нь неоклассик дизайны хэв маяг юм. Хэт нүсэр, хэт чамин классик дизайныг модерн чиг хандлагуудтай хоршуулан нэгтгэснээр уг тренд үүссэн гэж хэлж болох бөгөөд хөнгөн, тухтай, тансаг мэдрэмжийг өгдөг. Та бидний харж буй энэ орчинд хивсний гүйцэтгэж буй үүрэг тийм ч их биш мэт боловч илүү сайн анзаарвал өнгөний зохицол, гэрлийн тусгал, интерьерийг нийлэмжийг цогц болгон харагдуулж буй чухал үүргийг гүйцэтгэж буй.

 
 
 
 

Орчин үеийн хэв маягтай хивс зочдод дуусашгүй баяр баягалан, урлагийн мэдрэмжийг олгодог.

Урьсан зочдын хөлд амархан дарагдахгүй, уран хийцтэй хивс жаргалтай дурсамжийн тань тохилог нэгэн мэдрэмжийг бэлэглэх болно. Чингис олон улсын зочид буудалд зочилж байсан бол дахин нэг анзаараад үзээрэй. Тансаг зөөлөн Эрдэнэт хивс таныг хөтлөх мэт тав тухтай.

3. Blue Sky Hotel & Tower

 

Их хотын төв цэгт чимэг болон орших Блюскай цамхагийг өдгөө мэдэхгүй хүн ховор билээ. Энэхүү өндөр зэрэглэлийн цамхагт байрлах зочид буудал, ресторан, хүлээн авалтын өргөө танхимыг бүхий л талаараа чимж буй чухал нэгэн зүйлийг уншигч та эндээс анзаарч болно. Энэ бол загварлаг чамин хийцтэй Эрдэнэт хивс билээ.

Чанартай хивс таны төсөөллийг төгөлдөржүүлэх жинхэнэ тансаг эдлэл.

 
 
 
 

Уран тансаг хийц бүр нь ая тухыг хангах Эрдэнэт хивс үнэхээр ч таны төсөөллийг бодит болгох шидтэй. Хамгийн өндөрт нягттай, хонины ноосны 100 хувь агууламжтай дотоодод үйлдвэрлэгдсэн үнэт баялаг таны орчныг гайхалтай тансаг болгох болно.

4. Novotel Hotel

 

Олон улсын зочид төлөөлөгчдийн тухлан саатдаг Новотел олон улсын сүлжээ буудлын бүх л хэсэгт тав тухыг мэдрүүлэхийн тулд Эрдэнэт хивс ХХК-тай хамтран хамгийн тансаг зэрэглэлийн хивсээр орчноо чимжээ. Новотел Улаанбаатар зочид буудал нь гэр бүлээрээ эсвэл ганцаараа буудаллах аль ч үед яг л гэртээ байгаа мэт хүссэнээрээ чөлөөтэй ажиллаж, амрах боломжийг олгодог. Үүний нэг хэсэг нь мэдээж бий болгосон орчин, тав тухыг мэдрүүлэх хивс билээ. Уг зочид буудал нь модерн хэв маягтай дизайны чиг хандлагаар дагнасан бөгөөд үүнтэй зохицох загварлаг хивс, гэрэлтүүлэг, декороор илүү тансаг уур амьсгалыг үүсгэжээ.

 
 

Новотел зочид буудал нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн интерьер бүхий дээд зэрэглэлийн цэлгэр саруулхан 5 төрлийн 192 өрөөтэй ба эдгээр бүх өрөө болон олон нийтийн хэсгүүдийг Эрдэнэт хивсээр чимжээ.

Эрдэнэт хивс – чанараар үргэлж тэргүүлнэ.

5. Elegance Зочид Буудал

 

Pinch me, are we living on another planet?

Төсөөллийн ертөнцөд хүргэх гарц мэт сонгодог танхимд голлох өнгө хээний уран хийцтэй Эрдэнэт хивс яг л өөр гараг дээр ийм байдаг болов уу гэмээр этгээд өвөрмөц сэтгэгдэл төрүүлнэ.

 

Цааш хөтлөн урих мэт хивсийг дагавал тод өнгөний сонирхолтой нийлэмж бүхий содон өрөөнд морилно. 2020 оны өнгө болох гүн хөх өнгийн хивсийг тод шар, улаан өнгөтэй хослуулснаар төсөөлж байгаагүй онцгой уур амьсгалыг бүрдүүлж чаджээ. Харин сонгодог хэв маягт тохируулан цайвар саарал өнгийн шал илүү гэгээлэг, дэгжин харагдуулна.

 
 
 

Таны төсөөлөл хаа хүрч байна, тэр төсөөллийг тань хивсээр урлаж болно гэдэгт итгэлтэй байж болно.

Давтагдашгүй онцгой шийдлийг Эрдэнэт хивс урлав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.