Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаярыг сонгуульд өрсөлдөх эсэхийг шийдэх шүүх хуралдаан эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ. 

СЕХ-ноос Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан учир ийнхүү шүүхэд ханджээ. Тэрбээр шүүх хуралдааны өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс СЕХ-г хууль зөрчсөн гэж үзвэл энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх нь нээгдэнэ хэмээн мэдэгдсэн юм. 

Шүүх хуралдааны өмнө түүний хийсэн мэдээллээс хүргэж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Эрх баригчид намайг сонгуульд оролцуулахгүй 11 жилийг өнгөрөөлөө. Сая ч гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-ын дарга С.Эрдэнэ нар хуйвалдаад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болон СЕХ-ны гишүүдэд үүрэг даалгавар өгөөд дахиад л нөгөө башир аргаагаа намайг сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргуулсан. 

Тавдугаар сарын 27-нд бид СЕХ-ны шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Бидний гомдлоор шүүх хуралдаж байгаа нь өөрөө ялалт юм. 

2012 оны Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Энхбаяр албан тушаалын хэрэг үйлдсэн гэдэг хууль бус шийдвэрийг Улсын дээд шүүх хянаад Н.Энхбаяр авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй гэж үзсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Улсын дээд шүүхийн уг шийдвэрийг хэлэлцэнэ. Тэгэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2012 оны Улсын дээд шүүхийн шийдвэрийг дагахаас өөр аргагүй. Хэрэв өөр шийдвэр гаргавал Монголд шүүх байхгүй гэсэн үг. Тийм учраас шүүхээс өнөөдөр намайг нэр дэвшүүлэх шийдвэр гаргана гэдэгт бүрэн итгэлтэй байна

Надад сонгуулийн сурталчилгаа хийх боломж олгохгүйн тулд зориуд ингэж зохион байгуулж байна. Шүүхийн шийдвэр гарлаа гэхэд өнөөдөр ажлын цаг дуусна. Ажлын цаг дууссан учир СЕХ намайг нэр дэвшигчээр бүртгэхгүй. Ирэх долоо хоногт шүүхийн шийдвэрийг СЕХ-нд хүргүүллээ гэхэд саналын хуудсыг дахин хэвлэх боломжгүй гэдэг ч юм уу янз янзын шалтаг тоочих байх. Гэхдээ эд нар үнэнд гүйцэгдэнэ" хэмээсэн юм. 

Шүүх хуралдааны шийдвэрийг эргэн мэдээлэх болно