Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Dexamethasone эмийг COVID-19-ийн хүнд өвчтөнд хэрэглэхэд үр дүнтэй болохыг ДЭМБ баталлаа"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хуралд ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа оролцож, ДЭМБ-ын мэдээллийг танилцууллаа.

Дэлхийн хэмжээнд COVID-19 хладаврын тохиолдлын тоо найман саяыг давж, 85 мянган хүн эндээд байна. Үүний зургаан сая буюу нийт тохиолдлын 75 хувь нь сүүлийн хоёр сарын хугацаанд бүртгэгдсэн.

АНУ, Африк, Өмнөд Азид нийт 432 мянга гаруй хүн нас барж, халдварын тоо хурдацтай өссөөр байна.

О.Ариунтуяа "Нөхцөл байдал хүнд байгаа ч хамтын хүчээр цар тахлыг даван туулна гэсэн найдвар төрүүлсэн зарим өөрчлөлт гарч байна.

Халдварыг эрт илрүүлж, хавьтлыг судлан, шинжилгээ хийн тусгаарласнаар олон орон халдварын тархалтыг тогтоон барьж байгаа сайн туршлага бий.

Мөн зарим мэдээллийн технологийн компани хавьтлыг тогтоох аппликэйшн гаргаж байгаагаас гадна судалгааны чиглэлээр нэлээд дэвшил гарч байна.

Өчигдөр ДЭМБ Их Британи улсын судлаачдын судалгааны үр дүнг хүлээн авсан.

Судалгааны эхний дүнгээр өргөн хэрэглээний Dexamethasone эм нь хүнд болон маш хүнд өвчтэй хүний эмчилгээнд тун үр дүнтэй болох нь батлагдлаа.

Тус эм нь хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэж буй болон амьсгалын аппаратад орсон өвчтөнүүдийн нас барах эрсдлийг бууруулсан дүн гарсан.

Энэ судалгааны дүн нь хүнд хэлбэрийн өвчтөнийг эмчлэх боломжтой болсон нааштай үр дүн авчирлаа.

Гэхдээ энэхүү эмийг эмчийн нарийн хяналт дор хэрэглэнэ. Эмнэл зүйн удирдамжид нь ч үүнтэй холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж байна.

Харин цаашид бидэнд хөнгөн өвчтөний эмчилгээнд хэрэглэх үр дүнтэй эм шаардлагатай болж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/552618332081795/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.