Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар аяга, халбага, савхаар дамжих магадлалтай

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавирусийн халдвар аяга, таваг, савхаар дамжих магадлалтайг хэллээ.

"Халдвартай хүнээс вирус бараа бүтээгдэхүүнээр нь дамжиж, тархах эрсдэл бий юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр:

"Одоогоор тийм тохиолдол гараагүй. Дэлхий дахины судалгаанд ч өвчтэй хүнээс вирус бараагаар дамжсан тохиолдол гараагүй.

Харин дэлхий дахинд хийгдэж буй судалгаанууд дотор хоолны савхнаас нь коронавирус илэрсэн тухай өчигдөр бичсэн байсан.

Үүнтэй холбоотойгоор тус судалгаанд коронавирус хүмүүсийн аяга, халбага, савхаар халдварлах магадлалтай гэж дүгнэсэн байна" хэмээн хариулсан юм.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/746287079458890/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.