Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.
ШУУД ҮЗЭХ: /2020.06.09/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд нийт 7,184,000 хүн өвчилж, 408,000 хүн нас барсан байна.
Шинэ тохиолдлууд АНУ, Өмнөд Африкийн улсууд, Өмнөд Америкын орнууд, ОХУ, Пакистанд нэмэгдэх хандлагатай байгаа ч нас баралт буурч байна.
Өнөөдрийн байдлаар 3.1 сая хүн эдгэрч, 3.2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эмчилгээ дунджаар 18-24 хоног үргэлжилж байгаа.
Сүүлийн 24 цагт 102 мянган хүн шинээр халдвар авсан байна.
ЗӨСҮТ-ийн баг өчигдөр нэг онгоц, 10 автобус, нэг зочид буудалд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.
Манай улсын хувьд сүүлийн 24 цагийн хугацаанд 119 дуудлага ирсэн. Мөн шуурхай аппликейшнээр гадаадын дөрвөн орноос 6 иргэн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авлаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!