Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын 30 хувь дангаараа АНУ-д бүртгэгджээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 цар тахал тархсан дэлхийн улс, орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Дэлхийн хэмжээнд сүүлийн долоо хоногийн туршид халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгыг давсаар байна. Бүртгэгдсэн тохиолдлын тоогоор АНУ, Бразил, ОХУ, Их Британи, Энэтхэг зэрэг улсууд тэргүүлж байгааг хэллээ.

Африк тивд

Халдварын эрч өсөх хандлагатай байна.

АНУ-д

Тус улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлж буйгаар зургаадугаар сарын 7-ны өдөр 29,000 гаруй шинэ тохиолдол, 709 нас баралт нэмж бүртгэгджээ. Нийт халдварын тохиолдол 1,920,000 гаруйд хүрч, 110,000 хүн нас барсан бөгөөд дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын 30 орчим хувь АНУ-д дангаараа бүртгэгджээ.

Бразилд

Өчигдөр тус улсад 18,912 шинэ тохиолдол, 525 нас баралт нэмж бүртгэгдсэн гэж мэдээлсэн. Мөн өдөр 6,803 хүн эдгэрснээр бүртгэгджээ. Бразил улс өссөн дүнгээр мэдээлэл өгөхөө зогсоосон. Гэхдээ өдөр тутмын мэдээллийн тооноос харвал нийт 690,000 гаруй халдвар бүртгэгдээд байна.

ОХУ-д

Сүүлийн 24 цагт 8,900 гаруй тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдварын тоо 467,000 гаруй болсон ба нийт нас баралт 5,859 байна.

БНЭУ-д

Халдвар улам бүр нэмэгдсээр байна. Ням гарагт 9,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдварын тохиолдол 246,600-д хүрч, бүртгэгдсэн халдварын тоогоор Испани улсын өмнө тавдугаарт бичигдэх боллоо.

БНСУ-д

Өчигдөр 38 шинэ тохиолдол бүртгэгдсэний 33 нь дотоодын буюу хүн амын дундах халдвар байна. Инчеон болон Кёнги аймагт батлагдсан сүмүүдээс голомттой халдварын тоо өссөн дүнгээр 82 болсон бол эрүүл мэндийн бүтээгдэхүүний жижиглэн худалдааны төвүүдээс үүдэлтэй халдвар 42 болоод байна. Харин шөнийн клубийн голомтоос 273, Бүчон дахь цахим худалдааны ложистик төвийн голомтоос 133 тохиолдол бүртгэгдсэнийг мэдээллээ.

БНХАУ-д

Ням гарагт тус улсад гаднаас зөөвөрлөгдсөн 4, шинж тэмдэггүй 2 халдварын тохиолдлыг бүртгэсэн байна. Ингээд тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо өссөн дүнгээр 83,040 болсон байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/565742384334699/?v=565742384334699

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.