Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Алдарт эрдэмтэн Жак Уэтерфорд: Д.Цогтбаатар либерал монгол хүн юм

ikon.mn
2020 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Номын өмнөх үгийг “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо” зэрэг Нью-Йоркийн бестселлер номын зохиолч, эрдэмтэн Жак Уэтерфорд Д.Цогтбаатарт зориулан бичжээ.

2020 онд “How far is far” буюу “Алс холын хязгаар хаана вэ” нэртэй англи хэлээр зохиосон 70 орчим шүлгийн эмхэтгэлээ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ном болгон хэвлүүлснийг олж үзсэн юм. Түүнийг шүлэг, яруу найраг бичдэг гэж тэр бүр хүмүүс мэдэхгүй байх. Шүлгээ англиар бичдэг тухай нь хаанаас ч билээ уншиж байснаас нүдээр үзэж, уншиж байсан удаагүй. 

Номын өмнөх үгийг “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо” зэрэг Нью-Йоркийн бестселлер номын зохиолч,  эрдэмтэн Жак Уэтерфорд Д.Цогтбаатарт зориулан бичжээ.  

 

Ноён Уэтерфорд “Д.Цогтбаатар нь их өргөн цар хүрээтэй, маш олон талыг зэрэг хослуулсан гүн сэтгэгч нэгэн юм. Түүний бүтээл нийгэм, улс төр, гэр бүл, философи, олон улсын харилцаа, бодлого, түүх, нөхөрлөл гэх мэтчилэн хүн бүрийн танил сэдвээс авахуулаад маш өндөр түвшний, дэлхийн хэмжээний, нарийн асуудлуудыг хүртэл хослуулан агуулжээ. Бүх зохиолынх нь далд ая бөгөөд агууламж нь монгол үндэстний агуу соёл, ёс зүйг нарийн мэдрэмжтэйгээр олон улсын тавцанд нийтлэг хэлээр нь хүргэж чаджээ.

Тэрбээр хүн төрөлхтөнийг нэг гэж хүндэлдэг, томоор сэтгэсэн глобалч үзэлтэй, тэгш эрх, шударга ёсыг эрхэмлэдэг, дэвшилтэт либерал монгол хүн юм” гэжээ. Д.Цогтбаатарын ”Алс холын хязгаар хаана вэ” гүнзгий агуулга, өргөн сэдэв, учир шалтгааны хэлхээстэй,  үзэл санаатай, олон талбарыг хамарч чадсан ном болжээ". 

 

Эх сурвалж: baabar.mn /нийтлэлч Мөнгөндалай/