Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах чиглэлээр санамж бичиг байгуулав

ikon.mn
2020 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Эрдэнэс Ассет менежмент ҮЦК” ХХК, БНХАУ-ын “Чиндао Хуаван экүти инвэстмент фанд менежмент” компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Уг санамж бичиг албажсанаар талууд хөрөнгө оруулалтын сан, хамтарсан компани байгуулж, энэ хүрээнд “Эрдэнэс Монгол”-ын төсөл хөтөлбөрүүдэд олон улсын зах зээл дээрээс хөрөнгө оруулалт татахаас гадна техникийн туслалцаа үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

 

Санамж бичигт “Эрдэнэс Ассет менежмент ҮЦК” –ийн гүйцэтгэх захирал Б.Ууганхүү, БНХАУ-ын “Чиндао Хуаван экүти инвэстмент фанд менежмент” компанийн Удирдах зөвлөлийн дарга Сунг Ли Фэнг нар гарын үсэг зурсан бөгөөд талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжинө гэдэгт итгэж буйгаа энэ үеэр илэрхийлэв. 

 

Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.