Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Жаргалантын сувиллын хээрийн эмнэлэгт дроноор ариутгал хийж байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

“COVID-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалт ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилал дахь хээрийн эмнэлэгт эхэллээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1613637652117423/

Өнөөдрийн сургуулилалтаар Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой хөнгөн өвчтөн эмчлэх 300 орыг дэлгэх, нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт “Яармаг-100” орыг дэлгэх болон хээрийн эмнэлгийг дэлгэх үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм.

Дадлага сургуулилалттын үеэр цар тахлын үед төөрсөн хүмүүст сануулга дохио өгөх, анхааруулах автомат удирдлагатай дроныг нисгэж байсан нь онцлог байв.  

Тодруулбал, уг дроныг цар тахлын үед ариутгал халдваргүйжүүлэлт хийх зориулалтаар ашиглаж болох аж. Ингэхдээ 10 минутад тасралтгүй нисээд 10 литр усаар нэг га талбайг ариутгах боломжтой байна. Сүүлийн үед цар тахалтай холбоотойгоор БНХАУ-ын Засгийн газар энэхүү дроныг амжилттай ашиглаж, үр дүн гаргажээ.   

Шаардлага гарвал бид 1,500 иж бүрэн эрчимт эмчилгээний орыг дэлгэх хүчин чадалтай 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Өнөөдөр Дэлхийн 215 улс, бүс нутагт COVID-19 халдвар гараад буйг та бүхэн мэднэ. Манай улсад 41 зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн. ДЭМБ коронавирусийн асуудлыг дайн гэж ойлгох ёстой хэмээх  зөвлөмжийг өгч байгаа. Иймээс дайнд бэлтгэл сайн байвал ялах боломж бүрдэнэ.

Тэр утгаараа тулааны бэлэн байдлаа хангаж, хамгаалах бус довтлох үйл ажиллагаанд орох цаг болсон.

Өнөөдрийн дадлага сургуулилалт нь хүн амын дунд халдвар тархсан тохиолдолд Эрүүл мэндийн яам бэлтгэлээ хэр хангасан, салбар хоорондын уялдаа бэлэн байдлаа хэрхэн хадгалсан болон хаана нь цоорхой гарч байгааг судалж, шаардлагатай дутуу арга хэмжээгээ авах зорилготой. Энд авч ирсэн тоног төхөөрөмж нь манай эмнэлгүүдийн тоног төхөөрөмж.

Хэмжээгээрээ манай улсад хамгийн том эмнэлэг нь 41 мянган метр квадрат Эх хүүдийн үндэсний төвийн эмнэлэг байдаг. Үүний дараа орох 34.2 мянган метр квадрат энэ эмнэлгийг КОВИД-19-ийн үед ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор бэлтгэж байна.

Бид Дэлхийн банк, АХБ, Засгийн газрын нөөц хөрөнгөөр эрчимт эмчилгээнийхээ орыг 415-аар нэмэгдүүлэх боломжтой болсон. Үүгээр зогсохгүй иж бүрэн эрчимт эмчилгээний цогц орыг бүрдүүлэх явдал.

Хэдий 300 ор гэж буй боловч шаардлага гарвал бид 1,500 иж бүрэн эрчимт эмчилгээний орыг дэлгэх хүчин чадалтай гэхэд болно.

Мөн халдвар гарсан үеийн тохиолдол шиг цагийн байдлаа үнэлэн сургуулилалтаа хийсэн ба эмч нараа найман цаг ажиллуулахаар тооцож бэлтгэсэн. Хамгаалах хэрэгсэл өмсөөд  найман цаг байна гэдэг нь  их ядрах цаг хугацаа тул хувцсаа тайлахад нь хяналт тавих хүмүүс болон толийг байрлуулж өгсөн" гэв.